◊♦ Хоёр♦◊

4.7K 280 21
                                    

Би одоо болтол эгчийг надад үүнийг хийсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Тэр намайг хуурсан. Өнгөрсөн шөнө болсон бүх зүйл зүгээр л дүр үзүүлэлт байсан хэрэг үү? Үнэхээр гайхалтай жүжиглэж, тэр намайг өгөөшиндөө оруулчихлаа шүү. Би үнэхээр тэнэг юмаа.

Би уурлах, урам хугарах, гайхахын голд гацчихаад байна. Би толгойгоо даран байж боломгүй зүйлсийг сайн бодлоо. Тэр яаж ингэж санаа гаргаж чаддаг байнаа? Тэр зүгээр нэг аргаа барсан биш галзуу юм шиг улайрчихаж!

Одоо би юу хийх ёстой вэ? Эсвэл аав руу залгахуу? Жэра бол миний дуудлагыг тасласаар байна. Тэр үнэхээр байж боломгүй.

Хэрвээ аав олж мэдвэл яах болоо??? Тэр Жэраг юу хийсэнийг нь мэдчихвэл яах бол? Түүний уур гэж нэрлэх унтаж буй арсланг сэрээхтэй л адил...үнэхээр аймшигтай.

Өө үгүй ээ. Би энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна. Жэра үхэх байхдаа, гэрийн хорионд ч орно тэгээд надад уурлана, хэзээ ч өршөөхгүй биз намайг бол бүр үзэн ядах байх.

Би үүнийг хүсэхгүй байна.

За яахав. Тайвшир.

Жэми тайвшир... амьсгаагаа авлаа, гаргалаа....

Гэхдээ би одоо ч ууртай байна.

Би өөр талаас нь, боломжтой гарцыг хайн бодож байна. Үсээ галзуу юм шиг л сэгсийлгээд. Сайн байна! Тэр миний дотор юу хийчихсэн юм бэ?

Надад муу мэдрэмж төрөн би урваганана. Би хөлөө дэвссээр хойш зөөлөн дэрлүүгээ үсрэн орлуугаа орлоо.

Би бас миний унтаахай толгой. Би арай эрт сэрсэн бол энэ бүх замбараагүй зүйлсээс сэргийлэх байсан юм.

"Баяртай Лондон" гээд би уртаар санаа алдлаа.

Өөр сонголт үлдээгүй бололтой.

***

Нэг долоо хоног яах ч үгүй. Долоо хоногийг л тэсээд өнгөрөөчихвөл бүх зүйл хуучин хэвэндээ орох болно. Дээрээс нь, Жэра надад том өртэй болно. Магадгүй би үүнд нь туслах юм бол тэр надтай арай илүү сайхан харьцаатай болох байх тиймүү?

За, үүнийг цохицуулж чаднаа. Өнгөрсөн шөнөөс эхлээд би түүний гоёмсог өрөөнд хонох болсон. Бас долоо хоногийн турш Жэра гэж дуудуулах болж байна.

Эрт орой хэзээ нэг цагт үйлчилэгчид намайг түүнийг биш гэдэгийг мэдэх л байх. Би бас түүнээс өөр болохоор байнга өөрийгөө хянаад байж чадахгүй. Би хоёр дахин болгоомжтой байх хэрэгтэй эсвэл тэдэнд хэлсэн нь дээр үү? Мэдэхгүй юм.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now