◊♦ Арван ес ♦◊

2.4K 263 37
                                    

.

.

.

.

Лухан.. намайг үнсчихлээ шүү дээ!

Үнэхээр итгэж чадахгүй нь.

Тэр сандарч байна. Амьсгал нь хүндрэн мөр нь хөдлөх нь надад мэдрэгдэж байв. Түүний тэгж их биеэ барих нь тодорхой бас ойлгомжтой байлаа.

Тэр яагаад....?

Үнэндээ би бүр тэр чигтээ сэргэчихсэн байгаа ч унтсан хэвээрээ мэт гүрийж байв. Түүний уруул одоо ч надад мэдрэгдсээр байхад би юу хийхээ хэрхэн мэдэх билээ. Үнэхээр эвгүй байдалд байгаа болохоор мэдээгүй юм шиг байсан нь дээр байх.

Ухаан балартаж, зүрх дэлбэрэх мэт л болж байна.

Бидний хооронд үгээр хэлэхийн аргагүй эвгүй байдал үүсчихсэн болохоор хар мянган зүйл асуумаар байсан ч хоолойноос үг гарах зориг алга.

Хэсэг хугацаа өнгөрлөө. Би нүдээ нээгээд түүнрүү харах тохиромжтой мөчийг хүлээж байв. Царайны хувирал гаргачих вий нүд минь түүнд баригдчих вий гэхээс айж байлаа.

Эцэст нь нэг би нүдээ нээсэн ч Лухан руу харж чадахгүй байлаа. Тэр намайг сэрснийг мэдээд улам сандарч байгаа байх.

Үнсэлт чинь зөвхөн нэгэндээ хайртай хүмүүсийн хийдэг зүйл. Тэгэхээр үүний цаадах санаа нь юу гэсэн үг вэ? Лухан бид хоёр чинь найзууд, найзууд нэгнээ үнсдэг гэж үү? Үгүй л баймаар юм.

Арай!

Ohhhh MY GOD!

Байж боломгүй юм!

Энэ бүхний эцэст! Үнэхээр! Би Луханы байгаа байдлыг үргэлж гайхдаг байсан юмаа. Түүний нүүрэн дээр нь л илт байж, би анзаараагүй байх нь ээ.

Гэтэл..    Лухан миний эгчид сайн байжээ???

Энэ нууцаас нь болоод би шоконд орчих шиг боллоо. Би үүнийг бага зэрэг оройтож ойлгосон байх. Түүний өхөөрдөм өвчин нь, сандрал нь, гээд л... бас энэ үнсэлт.

Одоо л ойлголоо.

Би болгоомжтойхон Лухан руу эгцлэн харахад таамаглаж байсанчлан тэр миний нүдрүү харангуутаа л улайгаад эхэллээ. Тэр сандран миний харцнаас шуудхан л дальдчин зугтах гэж оролдоно.

Би үнэхээр юу бодох, юу мэдрэхээ бас ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй байна. Учир нь түүнийг харахад одоо ч надад сахиусан тэнгэр шиг санагддаг хэвээрээ.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now