◊♦ Арван хоёр ♦◊

3.3K 296 47
                                    

{АРВАН ХОЁР}

~!!~!!~!!~

Жунины царай гайхсан бололтой харагдана. Би түүний харцыг хараад л хөлдөж орхив. Түүний байгаа газар би байгаад хэрэггүй байтал яагаад байнга ийм байдалд орчихдог юм бэ? 

Тэр доош харан гартаа байх cupcake ийг ихэд ажиглана. Үүн дээр өөрийнх нь нэр байгаа шүү дээ. Новш гэж, тэр харах ёсгүй байсан юм!

Түүний хувирал нь сэтгэлээр унах мэт төрхөөр өөрчлөгдсөн тул би түүний юу бодож байгааг ойлгох юм алга. 

Надад хамгийн гол зүйл нь түүнд гэмшиж байгаагаа мэдэгдэх, харин тэр ойлгох боловуу? Энэ уучлалтын минь дараагаар энэ бүх асуултууд үгүй болох боловуу? Сэжигтэй байгаагаас болсон уу? Бид анх уулзахад тэр намайг шоконд оруулчихсан болохоор түүнээс зугтсан гээд хэлчихвэл тэр итгэх боловуу? (Юу ч гэсэн түүнийг яахыг мэдэхгүй байна)

Сэхүнтэй хамт усны өрөөнд хагас нүцгэн байсан минь Сэхүнээс уучлалт гуйж байсан болохоор гэдэгт үү?

Эсвэл тэр орой миний бие таагүй байсан болохоор бид сссссс- заза секс хийхээс татгалзсан тухай юу? (Энд бол өөр нэг шалтгаан бий, би түүний найз охин биш болохоор энэ бүгд буруу шүү дээ)

Харин сүүлд Лухантай гэнэтхэн дотноссон нь юу ч төлөвлөөгүй яах ч гэж хйигээгүй зүгээр л найзууд болсон байтал түүнийг яагаад уурласныг гайхаж байна.

Аах. Эгчид энэ бүхнийг яаж тайлбарлах болж байна? Би зүгээр л түүнд "Өө эгчээ, танай дур булаам найз залуу чинь надад ингээд уурлачихсан, бла бла бла .... Намайг уучлаарай, би яаж засахаа мэдээгүй юм" гээд хэлчихвэл яана гэж.

Магадгүй тэр намайг алах байх.

Жунинд бүх үнэнийг хэлж чаддаг ч болоосой. Харамсалтай нь энэ байдал түвэгтэй учир би улам буруу байдалд орж мэднэ, энэ бүхэн бүр ч дордох байх. Зүгээр л дотроо хадгалая.

Бид харц тулгарсанд би сандарч орхилоо. Хацар минь улайхтай зэрэгцэн дотор минь эрвээхий нисэх мэт мэдрэмж төрнө. Би өөрөө ч мэдэлгүй түүний урамыг хугалах зүйлс хийгээд байгаадаа гэмшил төрнө.

Би ийм л хүн. Үнэхээр тэнэг. Би түүнд ямар нэг зүйл хийж өгмөөр байсан ч улам уурыг нь хүргэхвий гэхээс айж байна.

Дээрээс нь Чанёол Бэкхён хоёр. Тэд үргэлж л намайг ийм эвгүй байдалруу түлхээд оруулчих юм. Одоо бол би юу ч хэлэхээ мэдэхгүй уруулаа хазаад зогсож байдаг. Би аажмаар эргэн хараад дүнсгэрхэн байдалтай өрөөрүү буцан алхлаа. 

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now