◊♦ Хорин найм ♦◊

1.7K 228 41
                                    

{ХОРИН НАЙМДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Гэрээр хичээллэдэг байсан үе маань эргэн ирлээ. Пак багшийг сүүлд харснаас хойш бараг л 100 жил өнгөрсөн мэт санагдаж байна. Тэр надаас Парист хэр байсан тухай асуун, би ээлжит худлаа яриагаа ярьсаар. Тэр үүнийг минь анзаараагүй ч намайг жаахан өөрчлөгдсөн байна гэсэн. Гэхдээ яаж өөрчлөгдсөнийг хэлж мэдэхгүй байв.

Би гэрээр сураад болоод байна гэж боддог байсан ч одоо бодоход энэ үнэхээр хүнд, үнэхээр ганцаардмал юм. Танил бус. Тэр үеийн өөртөө хэтэрхий автчихсанаас болоод зүрхэнд минь том нүх үүсчхэж.

Би байнга л Пак багшаас зайгаа барьж байхад тэр бас л нэг их тоосонгүй. Зүгээр л намайг ядарч бас цагийн зөрүүнээс болж ээ гэж таамаглана.

Сүүлдээ бараг ганц боддог зүйл минь сургууль болов. Учир нь тэнд намайг найзаа гэдэг хүмүүс бас миний алдаа оноонууд ч бий. Тэд бүгд миний сэтгэлийг хөдөлгөдөг байсан.

Царайнууд нь бүр нүдэнд харагдаж байна гээч. Тиффани, Солли 2 бас Шиүмин, Сухо, Кёнсүү 3. Бүхнийг чадагч Кэе... Тэмин... Бэкхён, Чанёол 2...

Аа бас мэдээж Лухан, Сэхүн бас... Жунин.

Жунин.

Түүний царайг бодохын төдийд зүрх зүсэгдэх шиг болж байна. Тэр яг л үзэсгэлэнтэй хэрнээ хар дарсан зүүд шиг, намайг татдаг хэрнээ намайг зугтаалгадаг. Хэдхэн хоромд миний амьсгалыг үгүй хийж чадах нэгэн. Харин одоо би бодож байна. Тэр намайг үнсээгүй бол яах байсан бол гэж. Надад яг адилхан мэдрэмж төрөх байсан болов уу?

Хэрвээ Сэхүн эхэлж намайг үнссэн бол би Жунинд биш Сэхүнд дурлах байсан болов уу?

Эсвэл... Лухан?

Тэнэг юм. Яаж би өөрийгөө ингэж тэнэгтүүлж чаддаг байна? Анхнаасаа Жунин байсан. Бид анх уулзсан өдрөөс л хойш. Магадгүй үүнд түүний үнсэлт, түүний харц, түүний хоолой бас надад хүрэх бүрий нь нөлөөлсөн байх...

Эсвэл магадгүй, зүгээр л.. тэр болохоор байх.

Бусад шалтгаан нь зүгээр л хачир байсан юм.

Аах болж үз.

Түүний талаар бодохоо боль, Жэми. Түүнийг март.

Тэр чамайг мэдэхгүй.

Тэр чамд хайргүй.

***

Өнөөдөр Жэрагийн хаврын баярт оролцох өдөр нь. Одоо эхэлж байх ёстой. Би түүнийг ялаасай гэж хүсэж байна.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now