◊♦ Гучин хоёр ♦◊

2.6K 268 51
                                    

{ГУЧИН ХОЁРДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Хувцас. Би хувцсаа олох хэрэгтэй байна.

Жунин хажууд минь гүн нойрондоо бөх гэгч нь унтаж байлаа. Тэр намайг бэлхүүсээр минь тэврэн хэвтэх ба түүний амьсгал чихэнд минь мэдрэгдэнэ. Бид шалдан хэвтэж байна гэдэг жаахан ичмээр л юм. Гэхдээ түүний бие үнэхээр дулаахан байна.

Хэдхэн цагийн өмнө бидний хийсэн зүйл нүүрийг минь улайлгана. Бид хил хязгаарыг давж дотно харилцаанд орсон нь байж болох зүйл биш ч... таалагдаагүй гэж хэлж чадахгүй нь.

Би юунд ч харамсахгүй байна. Түүнтэйгээ өнгөрүүлсэн энэ мөч өвдөлт, аз жаргал, дур хүслийг хамтад нь агуулсан гайхалтай мөч байсан. Үнсэх бас хүрэх бүрийд нь би түүнээс зүрхээ нэгэнт буцаан авч чадахгүй гэдгээ ойлгосон. Тэр анхнаасаа л авчихсан байсан.

Хувцсаа хайж байснаа мартчихаж.

Шөнө дунд болоод нилээн хугацаа өнгөрсөн байлаа. Хөшигний завсраар гадаа гэгээ ороод мөдхөн өглөө болох гэж байгаа нь харагдана. Тэр намайг гэгээтэйд олоод харчих вий гэхээс ичиж байна. Би өөрийнхөө биед тийм ч итгэлтэй биш. Эгч надаас илүү халуухан харин би арай бүдүүн тиймээс Жунин намайг харвал сэтгэл нь гонсойно.

Би аль болох болгоомжтой хөдлөх гэж хичээн хажуу тийш харан хувцсаа шалан дээрээс хайлаа. Ахиад жаахан холдтол гэнэтхэн Жунин гараас минь татаад авав.

"Чи өөрийгөө хаачих гэж байна гэж бодоо вэ?" гээд тэр намайг татан өөр лүүгээ харууллаа. Тэр уурласан хэрнээ гомдсон байдлаар над руу харан гараас минь барина.

"Б-би з-зүгээр л... хувцсаа авах гэж байсан юм-" би ээрсээр хэлэв.

"Яагаад хувцсаа авна гэж??"

"У-учир нь.. Би жаахан т-тухгүйтээд.." би ичсэндээ өөр тийш харна.

Жунин хөмсгөө өргөснөө гэнэтхэн над руу инээмсэглэлээ. Тэр дүрсгүйхэн над руу харан аажмаар даавууны цаадах биеийг минь ажиглана. Миний зүрх хурдсан түүний харцнаас ичсэндээ гараараа нүүрээ халхаллаа.

Жунин хөнгөхөн инээгээд "Чи үнэхээр өхөөрдмөөр юм аа." гээд гарыг минь холдуулах гэсэн ч би ичсэндээ түүн рүү харж чадахгүй байлаа. Тэр улам л чанга инээнэ.

Гадаа гэгээ орлоо. Би түүнийг нууцаар харсаар гялс босон даавуугаар биеэ ороон эргэтэл Жунин жуумалзан хэвтэх ба нүд ирмэхийн завдалгүй бэлхүүсээр минь татан орон дээр хэвтүүлчихлээ. Бид нэгэн рүүгээ ширтэн хэсэг хугацааг өнгөрүүлэв.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now