◊♦ Гучин дөрөв ♦◊

2.7K 285 56
                                    

{ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Би яаж өдийг хүргэснээ сайн санадаггүй юм. Ямартай ч өдөр болгон ингэж сэрсээр байвал нэг л өдөр мартах байх. Миний амьдралд энэ их мэдрэмжүүд бий болно гэж би өмнө нь таамаглаж ч байсангүй. Гэхдээ энэ бүхний ачаар л би өөрийгөө жинхэнэ хүн шиг мэдэрч, дурлаж бас шархалж үзсэн.

Хэрвээ би тэрхүү шинэ амьдралд хөл тавьж үзээгүй бол үүнд ямар их татагдахаа мэдэхгүй өнгөрөх байж.

Бас хэрвээ би ямар их татагдахаа мэдээгүйсэн бол шархлахгүй байх байсан.

Гэрээсээ явсан минь зөв шийд байж гэж бодсоор аль хэдийн сар өнгөрчхөж. Одоо л нэг хоолойг минь боосон үл үзэгдэгч гинжнээс мултарсан мэт болж байна. Хэдийгээр би өөрийгөө чөлөөлсөн ч одоог хүртэл айдас намайг орхисонгүй.

Өвөө, эмээ хоёр маань төрсөн эцэг эхээс минь илүү дотно ярилцаж байгаа болохоор гэртээ байснаас илүү тухтай санагдаж байна. Хөдөө амьдрах үнэхээр энгийн юм. Эмээ хойд хашааны хүлэмжид ногоо тарих дуртай бол өвөө бас хойд хашаанд тахиа үржүүлдэг. Харин би хүнсний ногоо тарьж сурч байгаа. Ихэнх нь байцаа. Угаас энд надад өөр хийх зүйл байхгүй байв. Өдрийн ихэн талыг ногоогоо арчилж, усалсаар өнгөрүүлдэг тул надад цаг нөхцөөх сайхан л боломж. Жуниныг бодохгүйн тулд би завгүй байхыг үнэхээр хичээж байгаа.

Учир нь тэр нүдээ аньсан ч, нүдээ нээсэн ч, үргэлж бас хаа сайгүй байдаг.

Түүнийг мартах яагаад ийм хэцүү байгааг ойлгохгүй нь. Магадгүй энэ зүгээр л нэг шохоорхол эсвэл энгийн нэг хайр байгаагүй бололтой.

Нэлээдгүй хугацааг би нулимстай нүдээр өнгөрөөлөө. Нэг нэгнээ хайрлах хайр ямар бол гэдгийг би хааяа боддог. Учир нь миний хайрын түүх анхнаасаа надаар ч эхлээгүй шүү дээ. Би түүний халуухан үнсэлт, дулаахан тэврэлт гээд надад өгсөн бүх мэдрэмжийг өөрөөсөө нуух гэж хичээдэг.

Би өөрийгөө шоолохоос өөрөөр яаж чадах билээ.

Шөнө заримдаа нойр минь хүрдэггүй. Тиффаниг бас нөгөө гурвыг бодохоор өөрийн мэдэлгүй л инээмсэглэл тодорно. Тиффанигийн хөөрхөн инээмсэглэл бас эрч хүчтэй яриа. Тэр үнэхээр сайн найз. Хэзээ нэг өдөр би түүн шиг л сайн найзтай болмоор байна. Харин нөгөө Сүху, Шиүмин хоёр яасан бол? Тэд Кёнсүүгийн адил найз охинтой болсон болов уу? Тэдний найз охин өөрийнх нь төлөө бүхнээ зориулж чадах нэгэнтэй нийлнэ гэдэг азтай хэрэг шүү.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now