◊♦ Гурав ♦◊

3.9K 276 22
                                    

 Өө. Би яг төөрчихсөн бололтой. Би ангируугаа буцаж очих замаа мартчихсан болохоор л ингээд тэнэг юм шиг доороо эргэлдээд байна. Сэжигтэй юм юу ч байхгүй байхад бүх хүний дагаж хараад байгаа харцнаас болоод л бүр будилчихлаа. Би уртаар амьсгаа аваад энэ сургууль гэж нэрлэгдэх газрын урт коридороор алхана.

Тэгээд би Луханыг харсан юм. Түүнийг харсан даруйдаа арай нэг юм тайвширлаа. Би түүнийг шүүгээгээ хааж байхад нь яг хажууд нь ирэхэд тэр намайг харангуутаа тэр хөөрхөн нүд нь томорсоор цочин үсрэв.

"Сайнуу. Аан нөгөө" би анги хаана байгаан? гэчихвэл тэнэг хэрэг болно.Өөр санаа олох хэрэгтэй "Чи хаачих гэж байгаа юм?"

"Ай?" гээд тэр гайхан харна.

Дахиад л нөгөө хачин харц. Хажуугаар хэсэг бүлэг хөвгүүд хөвгүүд өнгөрөхдөө бас л бидэнлүү хөмсөг зангидан харж байв. Лухан харцаа бууруулан эргээд шүүгээрүүгээ харлаа.

"Аах, би юу гэх гэсэн бэ гэхээр.. дараа нь хаашаа явахыг чинь асууж болохуу?" гээд арай илүү эелдэгээр ахин асуулаа.

"Мм?!"

Тэр хачин юмаа. Тэр эргэн тойроноо ажиглачихаад шилээ маажин надруу харахад түүний хацар нь бас л улайчихаж. Энэ өвчин юм болову? Учир нь энэ өвчин үнэхээр өхөөрдөм юмаа.

"Ца-цайны газар. Би өдрийн цайндаа орох гэж байна..." гээд товчхон хариуллаа.

"Би чамтай явж болохуу?"

"Хмм?!" гээд уулга алдана.

Лухан харцаа бууруулсаар бид бүр цайны газар орох хүртэл хачин байдалтай сажлан явлаа. Тэр бүр чих хүртлээ улайчихаад эргэлзсэн байдалтай халаасандаа гараа хийж, буцаан гарган сөөлжлөн явна.

Тэгсэн ч надад таатай байнаа, одоо түүнтэй байх. Тэр ч бас надтай байгаадаа таатай байгаа гэж бодож байна. Би түүнийг надруу харах бүрт нь буцаад өөр лүү нь харахад тэр шууд л харцаа гялсхан өөр тийш хандуулна.

Биднийг цайны газар орж ирхэд өнөөх л илэрхий харцнууд. Магадгүй миний буруу байж болох л юм, бусад руу ширтэнэ гэдэг сургуульд бол энгийн үзэгдэл ч юм билүү, гэхдээ л надад үнэхээр төвөгтэй байна.

Бид жижигхэн ширээндээр хамт сууж байлаа. Тэр одоо ч гуталруугаа ширтсээр л. Энэ магадгүй алдартай сэдэв болсон ахлах сургуулийн амьсдарал нь байх. Тайвширах хэрэгтэй! Зүгээр л тэвч, Жэми! Чи чаднаа! Битгий тэнэг хүн шиг жүжиглээд бай! Инээмсэглээд, хөгжилд! Ойлговуу!

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now