◊♦ Хорь ♦◊

2.6K 250 28
                                    

Жунин надаас салахгүй тэвэрсээр л. Түүний халуун тэврэлт дулаахан хэрнээ мөс шиг хүйтэн асуудлуудыг дагуулж байлаа. Гагцхүү түүний зөөлөн арьснаас гааны сэтгэл татам үнэр сэнгэнэх нь намайг тайвшруулна.

"Чи бандгар болчихжээ..." гэж шивнээд тэр улам чанга тэвэрлээ.

Би гэнэтхэн айсандаа хойш тийчигнэв. 

Новш гэж! Тэр миний биеийг анзаарчихлаа. Үүнээс болоод тэр намайг Жэра биш гээд мэдчих юм биш биз дээ?

"Хөөе.... хөөрхөн л байна шүү дээ, илүү тэврэхэд сайхан" гээд Жунин инээсээр өөрлүүгөө ахин татав.

Үл мэдэг шалтгаанаар, түүний инээмсэглэлээс болоод зүрхэнд минь өөрчлөлт гарчих шиг. 

"Надад таалагдаж байна гэх гэсэн юмаа."

"Ү-үгүй ээ, тэрнээс б-болоогүй."

"Тэгээд яагаад ингэж их улайгаад байгаа юм бэ?"

"Би улайгаагүй ээ!" би ичсэндээ толгойгоо гудайлгав.

Жунин намайг анхааралтай ажиглах нь намайг улам их сандаргана.

"Болихгүй юм уу?"  тэр хэсэг азнасны дараагаар ам нээлээ.

"Юу болино гэж?"

"Хөлөө хөдөлгөхөө, намайг эвгүй болгоод байна."

Би түүн рүү хараад гараа татан авлаа. Юу хийхээ үл мэдэн хойшлоод, газар унасан хүрмийг нь гялсхан авав.  Одоо юу хийх вэ? Юу ярих вэ? Бодоорой Жэми, бод.

"Мм.. Хоолоо.. идсэн үү?" гээд би тэнэг юм шиг л асуучихлаа.

Жунин хөмсгөө өргөн "Үгүй ээ... Яасан?" гээд гайхан асуув.

Өө үгүй ээ, ямар тэнэгээ асуучхав аа. Арай дээр асуулт бодож олсонгүй юу?

"Аа.. нөгөөө... х-хэрвээ хүсвэл, би.. хоол хийгээд өгөх үү?"

"Чи юу? Хоол хийх ээ? Хаана?... Энд үү?" тэр улам гайхлаа.

"Аа.. тиймээ... Чи юу идмээр байна?" би сандарлаа нуухыг хичээнэ.

Жунин итгэлгүйхэн инээгээд "Ховор тохиол байна шүү."

"Ай?"

"Мэдэхгүй юмаа... Ямартай ч чи хоол хийж чаддаг байх нь."

"Ммм.. заза" 

Надад үнэхээр тэнэг мэдрэмж төрж байна

"Би тэгвэл... дэлгүүрээс... хүнсний ногоо аваад ирье. Би удахгүй ээ!" гэж хэлээд эргэтэл Жунин гараас минь бариад авав.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now