◊♦ Тав ♦◊

3.6K 256 6
                                    

Би бүхэл амьдралынхаа туршид хэзээ ч ингэж сэтгэл түгшиж үзээгүй юм байна. Би түрүүхэн Сэхүнтэй болсон аймшигт явдлаас болоод одоо ч мартаж чадахгүй бодогдон газрын гаваар орчихмоор л санагдаж байв.

Энэ бүхэн үнэхээр санаа зовмоор бас ичмээр байсан болохоор би өөрийн тэнэг үйлдэлдээ яаж уучлалт гуйх ёстойгоо ч мэдэхгүй байсан. Дөнгөж хоёр дахь өдрөө л ахиад нэг асуудалд уначихлаа! Тэр яаж байгаа бол? Бие нь зүгээр байгаасай л гэж найдая. Аах! Би түүнд тэгж хүрэе гэж огтхон ч бодоогүй шдээ! Яахав, би хүрэхийг хүссэн мэт харагдсан л даа, гэхдээ би ингэж хорлонтойгоор хүрэе гэж огт санаагүй! Би яагаад өөртөө л тайлбар тавиад байгаа юм бэ? Тэнэг.

Одоо тэр намайг зүгээр ч нэг гай таригч биш бүр айж ичихээ мэдэхгүй гай таригч юм байна гэж бодож байгаа.

Би таагүйхэн юбканаасаа зууран сууж байхад Лухан жижигхэн дөрвөлжин цаасан дээр юм бичин надад өглөө.

Чи зүгээр үү?

Би түүнрүү харахад тэр самбарлуу харан багшийн хичээлийг анхаарах мэт дүр эсгэнэ. Миний хувьд бол, нүдэнд минь Сэхүний барайн улайх нүүр, алах шахам харц нь харагдаад өчүүхэн ч гэсэн анхаарал тавих сөхөө алга. Тэр үед аавын аймар харагдсанаас ч илүү тэр аймшигтай харагдаж байсан.

Би Луханы бичсэн хэсэгийн яг дор нь хэдэн юм биччихээд түүнрүү дамжуулав.

Би мэдэхгүй байна O___o

Хэсэг хугацааны дараа тэр надад хариу өглөө. Тэр цаасан дээрээ инээдтэй царай зурчихаж. Би гайхсаар цаасыг авлаа.

Тэр цаасан дээрхийг дуурайн царайгаа хөгжилтэй болгоод надруу харлаа. Би хоолой засан чанга инээхгүйг хичээн арайхийн тэсч байв. Тэр надруу харах тэр хөгжилтэй царайнаасаа нүдээ онийлгон өөрчилөв. Намайг үнэхээр инээлгэж чадаж байна шүү.

Тэр сая нэг царайгаа хэвийн болгон ичингүйрэн инээмсэглэхэд нь би нэг юм тайвширав.

Вуаах, энэ инээмсэглэл намайг аварлаа шүү. ТЭР... ҮНЭХЭЭР... ҮНЭХЭЭР... ӨХӨӨРДМӨӨР... ЮМААА. Би хацрыг нь чимхээд авмаар байна.

Би түүний өхөөрдөм зөөлөн царайнд нь хүрч үзэх гээд гараа явуултал гэнэтхэн чанга чанга хөлийн чимээ ангид орж ирэн бүгдийн анхаарлыг сарниуллаа.

Өхөөрдмөөр бяцхан хүүхэд (5-6 орчим насны) гартаа нэг гэрэл зураг атган дээш өргөн явна. Тэр хүүхэд намайг харангуутаа шуудхан миний зүг яаран гүйж ирээд ширээн дээр минь сарнай тавьлаа. Одоо бүгд бидэнрүү харж байна. Ахиад нэг хүүхэд гаднаас орж ирлээ.

••♦ Ихэр ♦••Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang