◊♦ Гуч ♦◊

2.1K 222 31
                                    

{ГУЧДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Тэр миний Манга-г өөрийнхөө авсан байсан хичээлийн номтой хамт (яг үнэндээ тэр номнууд нь өөрт нь ямар хэрэгтэйг мэдэхгүй юм) кассан дээр бичүүлэв. Биднийг номын дэлгүүрээс гарах үед л би гэнэт Саннитай хүнсэнд явж байснаа саналаа. Би тагнайгаа ташсаар хүнсний дэлгүүрийн зүг харчхаад Жунин руу мөн харав.

"Аа.. Энд.. түр хүлээж байж болох уу? Би гялс явчхаад ирэе." гээд би замын эсрэг талын хүнсний дэлгүүр лүү заалаа.

Жунин дэлгүүр лүү хараад "Чи дахиад юм худалдаж авмаар байгаа юм уу?"

"Аа.. ү-үгүй ээ.. Үнэндээ... би гэрийн үйлчлэгчтэйгээ хүнсээ цуглуулж байсан юм.. Түүнийг би.. тэнд үлдээчихсэн."

"Чи гэрийн үйлчлэгчээ хүнсээ цуглуулахад нь дагаж яваа юм уу?" гээд тэр гайхсан аястай надаас асуулаа.

"Т-тийн?"

Тэр над руу ойртон тонгойход бид харц тулгаран нүүр минь улайгаад эхлэв.

"Яаа, Пак Жэра. Чи намайг итгэнэ гэж бодоо юу?"

"Би үнэнээ л хэлж байна шүү дээ?"

Тэр над руу нүдээ онийлгон харснаа гараас минь атган авлаа.

"Кхмм. За тэгвэл би чамтай хамт явъя."

Их зүйл хийлгүйгээр зүгээр л гарт минь хүрээд тэр зүрхийг минь хайлуулчих юм. Жунин над руу харан инээмсэглэхэд нь би өөр тийш харав. Учир нь түүний инээд намайг улам сандаргаж, догдлуулдаг гэдэг нь тодорхой болчих гээд байсан юм.

Санни кассны ойролцоо байсангүй. Жунин над руу сэжигтэйгээр хараад байсан тул би Санниг хайж эхэллээ. Жунины дулаахан гар намайг яг л алдахаас айсан мэт чангаар атгаж байв. Сэтгэл догдолсон хэрнээ эвгүй мэдрэмж хоёр зэрэг төрж байна. Би түүний нүднээс зугтан харин тэр намайг анхааралтай харан алхсаар.

Би түүн рүү хараад санаа алдав. "Би зугтахгүй ээ, Жунин."

Тэр нүдээ анивчин "Би зүгээр л баттай болгож байна."

"Жинхэнээсээ юу?"

"Би зүгээр л чамайг алдахыг хүсэхгүй байна." тэр жаахан хурдан хариулчихсанаа үгээ хойноос нь засав. "Юу гэхээр, би чамайг алдмааргүй байна.. Өөрчлөгдөхгүй.. яг одоогийнх шигээ... Ч-чи магадгүй.. намайг орхиод... ө-өөр газар луу явчих вий гэж л.." тэр ээрч сандран хэлэх ба хачин нь би анх удаа л түүнийг ээрч байхыг харж байна. Жаахан өөр санагдсан ч гэлээ би үүнийг ойлгоход хэтэрхий тэнэг юм. Ихэнхдээ Жунин бүх зүйлийг өөгүй хийдэг гэтэл түүнийг ийм байхыг харах надад бага зэрэг эвгүй санагдаж байна.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now