◊♦ Хорин зургаа ♦◊

2K 223 37
                                    

{ ХОРИН ЗУРГААДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Жунин гараас минь хөтлөн үдэшлэгээс гарахаар явж байлаа. Миний сэтгэл хөдлөл хэт замбараагүй байгаа болохоор би чимээгүй л даган явна. Цээж минь хүнд оргин би уначихгүйг чадлаараа л хичээж байна. Би сул дорой байснаас зүгээр үхчихмээр байна.

Сэхүн бидний зүг яаран хурдтай алхавч Солли түүнийг зогсоох гэж оролдоно. Сэхүн санаа зовсон бололтой байсан тул Соллиг үл тоон алхаагаа хурдасгасаар. Шатаар бууж дууссаны дараа л Сэхүн биднийг олж харлаа. Тэр шүдээ зуун улангассан араатан шиг л харцаар харан дайралт хийхээр завдах мэт харагдана.

Би даанч төвлөрч үл чадахаар сул дорой байна. Зүгээр л Сэхүний харцнаас айн дагжих бяцхан амьтан шиг л мэдрэмж төрөн зүрх хурдасна.

"Жэми.." хэмээн түүнийг амандаа нэрийг минь зөөлөн шивнэхэд би харцаа шуудхан буурууллаа.

Жунин түүнийг үл тоон хажуугаар нь өнгөрөх гэсэн ч Сэхүн биднийг яаж зүгээр явуулчих билээ.

"Чи түүнд юу хийчих вэ?" Сэхүн асуув.

Жунин бага зэрэг гайхсан байдалтай Сэхүний зүг харлаа. "Энэ чиний мэдэх асуудал биш байх шүү, Сэхүн"

Сэхүн түүнрүү дайрах гэтэл Солли хурдхан болиулж "Гуйя Сэхүн, битгий л тэгээрэй.." гэхэд нь Сэхүн эргэлзэх зүйлгүй гарыг нь холдууллаа.

Үүнтэй зэрэгцэн Лухан ч бас бидэн рүү ойртон ирлээ.

"Бид харих гэж байна" гээд Жунин гараас минь татахад Сэхүн ч бас нэг гарнаас минь татаад авав.

Жунин нүдээ анивчин cool царайгаа гаргасан хэвээр "Гарыг нь. Яг. Одоо. Тавь. Сэхүн!" гээд түүнд анхааруулан шүд зуун хэллээ. Сэхүн гарыг минь илүү чанга атгаад өөрлүүгээ багахан татлаа.

"Чи ямар новшоо хийгээд байгаа юм бэ?!" Жунин уурлаж эхэллээ.

Солли хурдхан тэдний голуур оров. Тэд нэгэнрүүгээ ширүүнээр харцгаах ба би тэднийг хажуунаас нь харахаас өөр юу чадах билээ.

"ТА ХОЁР ЯГ ОДОО БОЛЬЦГОО!!" Солли уурлангуй чангаар хэллээ.

Луханд одоо л надруу дөхөх боломж гарав бололтой.  Түүнрүү харахад минь тэр миний зовлонг ойлгосон ч үг дуугарах гээд л больчхов.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now