◊♦ Хорин нэг ♦◊

2.6K 262 27
                                    

{ХОРИН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Цээж бачууран багтрах мэт болох нь Жунины хэлсэн үгнээс болсон биз. Амнаас минь нэг ч үг гарахгүй нь. Тэр ураалаа жимийн намайг байцаах мэт удаанаар харна. Гэнэтхэн л зүрх минь байсан газраасаа уначих шиг хоосон оргиод эхэллээ.

"Гэхдээ одоо энэ өөрчлөгдсөн." Жунин нэмж хэлээд инээмсэглэл тодруулав. "Хүн бүрт л анхны хайр гэж байдаг..."

Анхны хайр.

Солли Жунины анхны хайр байж. Энэ үзэсгэлэнтэй охинд Жунин дурласан байж, харин тэр ахыг нь сонгосон байх нь ээ? Хэрвээ Солли Тэмин биш Жунинд дурласан бол одоо бүх зүйл ямар байх байсан бол?

"Энэ охины царайг хараачээ." Жунин инээсээр надад хэлэв. Би шуудхан доошоо харлаа. Хацар маань халуу оргиж байна. Хэсэг инээсний дараа Жунин тайвшраад надруу нэлээн харав. "Би чамайг өмнө нь ингэж их хардаж байхыг хараагүй юм байна."

Хардах аа? Би хардсан гэж үү?

Нөгөө хоёрыг буцаж ирж байхыг хараад би Жуниныг өөр зүйлд сатааруулах гэж хичээнэ.

"Би саад болоогүй биз?" Солли асуусаар суув.

"Үгүй ээ.." гээд Жунин инээгээд над руу сахилгагүй нь аргагүй харна. Хажууд суух аюултай залуугаас болоод нүүр улайгаад болсонгүй тул ирж байгаа хоолныхоо талаар ядаж бодож эхлэхээр шийдлээ.

Хоолнуудыг авч ирж өгөн дуусахад бид чимээгүйхэн хооллоцгоолоо. Тэмин Соллигийн махыг хэрчиж өгөн хооллоход нь туслах ба тэднийг хэрхэн ийм байдгийг би бодон сууна. Энэ магадгүй хайрын нэгэн зуршил нь байх.

Тэдний байгаа байдал минийхээс тэс өөр байлаа. Би Жунинтай үнэхээр хачин байдалд байв. Би юу хийхээ эсвэл ямар нэг зүйл хийх хэрэгтэй эсэхээ ч мэдэхгүй байна. Эцэст нь би зүгээр л чимээгүй суудал дээрээ сууж байсан нь дээр юм байна гэж шийдлээ. Солли гэнэтхэн сэрээгээ аваад Жунины махнаас хэрчмийг аван идэв. Жунин Солли руу харахад тэрээр эгдүүтэй инээмсэглэл тодруулах нь нүдээрээ инээдэг түүнд үнэхээр хөөрхөн харагдаж байлаа.

Үүгээр ч зогсохгүй Солли Тэминий тавагнаас ч бас нэг хэрчмийг булааж авчхаад сэрээгээ тавилаа. Тэд нэг нэгэнрүүгээ харан жаргалтайгаар инээлдэцгээнэ.

"Би энэ охины хачин байдлынх нь өмнөөс уучлалт гуйж байна, Жэра" гээд Тэмин над руу инээхэд нь би хариу инээлээ.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now