◊♦ Гучин гурав ♦◊

2.8K 282 102
                                    

{ГУЧИН ГУРАВДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Нүдэнд минь бүдгэрэн харагдах Сэхүний хойноос харан би уйлсаар л. Хойноос нь гүйж очоод түүнийг хайрлана гэж амламаар байгаа ч гэсэн.. чадахгүй гэдгээ би мэдэж байлаа. Зүрх минь миний хүслээр сэтгэлээ өөрчилдөггүй юм байна.

Түүнийг өөрийн болгох ч эрхгүй байж ингэж их шархлуулж байгаадаа үнэхээр сэтгэл өвдөж байна. Түүнд дурлаж чадахгүй байгаа өөртөө дургүй хүрч байна. Яагаад би энэ тэнэг зүрхээ түүний төлөө хүчилж болдоггүй юм бэ? Яагаад би зөв хүнээ хайрлаж чадахгүй байгаа юм бэ?

Ямар ч арга алга.

Юу ч хийсэн би эргэн тойрны бүх хүмүүсээ шархлуулж байна. Би Сэхүнийг, Жэраг бас магадгүй Жуниныг ч бас шархлуулсан. Алийг нь ч сонгосон бай заавал нэг нь шархлах болно. Сайнаар шийдэгдэх юу ч байхгүй болохоор л би бодит ертөнцөд хайрлаж бас хайрлагдах эрхгүй юм байна.

Би тэднийг жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа ч миний өөрөө оршин байгаа нь л тэдэнд шаналал болж байна. Тийм болохоор.. Би энд байхгүй бол бүх зүйл сайхан болохгүй гэж үү?

Болсон бүхэн амьсгалыг минь боож намайг дотроос минь үгүй хийж байна... Үнэхээр, үнэхээр өвдөж байна.

Би муу хүн биш. Би хайрладаг бүхнээ өвтгөхийг хүсээгүй. Хэзээ ч үгүй.

Би гэртээ орон өрөөнийхөө зүг алхаж байтал Жэра замд минь хөндөлдөн зогслоо. Би уйлсан хэвээр түүн рүү харах үед улам л нулимс урсана. Тэр над руу нухацтай харан зогсох ба нэг л мэдэхэд хөл дээрээ зогсож ядах би түүний тэвэрт орчихсон байв.

Жэра хоёр хацраас минь дэмнэн бариад эрхий хуруугаараа нулимсыг минь арчина.

"Би Сэхүн та хоёрыг цонхоор харсан.. Та хоёрыг юу ярьсныг мэдэхгүй ч харснаа бол ойлгож байна.."

Би түүн рүү шаналангуй харцаар харав.

Тэр урт амьсгаа аван нүд рүү минь хараад "Хэрвээ надаас болж түүнээс татгалзсан бол.. гуйя битгий тэг."

Амьсгал минь зогсох шиг боллоо.

"Зүгээр л намайг уурлана гэж бодож түүнээс зугтаж байгаа бол.. Би уурлахгүй ээ, Жэми. Амлаж байна."

Би доош харан толгой сэгсэрнэ. Хэтэрхий их шаналлаасаа болоод уйлахаа зогсоож чадахгүй нь.

Тэр санаа алдан "Намайг уучлаарай.." гэж хэлэхдээ бага зэрэг хоолой нь чичрэн над руу харав. "Би чамаас уучлалт гуйхыг хүсэж байсан ч анхандаа энэ бүхэн хүнд байсан. Ингэх ёсгүйгээ мэдсээр байж чамд үнэхээр муухай хандсан. Би бодлогогүй зан гаргаж. Чамайг ойлгох гэж хичээгээгүй байж... Би чамайг хайрлаж бас үзэн ядсан. Тэгээд Сэхүн чамд хэр их хайртайг хараад өөрийгөө хэзээ ч чамаас илүү байгаагүй гэдгээ мэдсэн.."

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now