◊♦ Арван гурав ♦◊

3.5K 295 39
                                    

{Арван гурав}

  ~!!~!!~!!~  

Хагассайн өдөр Луханы гэрлүү очих болсоноор эхэллээ. Би арын суудалд суун энэ долоо хоногийг өнгөрөөсөн гэдэгтээ итгэж ядан явна. Үнэхээр бүтэшгүй зүйлс байлаа. Гэхдээ би хамарсахгүй байна.

Одоо, бүх зүйл буцаад хэвийн байрандаа орж байгаа болохоор тэднийг ирэхийг хүлээх л үлдлээ.

Тэд гэртээ ирж байгааг тэмдэглэж бялуу авнаа.

Гэхдээ дараа тэгсгээд.

Надад хурим хэрхэн өнгөрсөн бол гэдэг үнэхээр сонин байна шүү. Ээж маань хуримын даашинзтай ямаршуу харагдаж байсан бол? Аав минь хуучин эхнэрээ өөр хүнтэй гэрлэхийг хараад ямар царай гаргасан болоо? Бас Жэра тэдний урд яаж над шиг жүжиглэсэн бол?

Гэрийн үйлчлэгчдийн хэлснээр аав намайг байхгүйд хоёр ч удаа залгасан гэсэн. Би хэдий түүнийг санаж байгаа ч бид солигдчихсон байгаа ийм эрсдэлтэй үед түүнтэй яриагүй нь дээр байх.

Би санаа алдан Луханы өгсөн хаягийг ахин харлаа. Бид гудамжаар уруудан Луханы гэрийн гадаа ирэв.

Би буугаад жолоочдоо баярлалаа гээд хэлэхэд тэр эхлээд гайхсан ч надруу дуулаахан инээмсэглэл тодруулан толгой дохьлоо. Би байшинг нь ахин шалган хаягаа харав.

Би яг гэрийнх нь үүдэнд ирээд бага зэрэг сандарч эхлэв. Би ахлах сургуульд орсон биш ахлах сургуулийн охин шиг л нэг тийм содон мэдрэмж төрдөг болчихож! Хаха! Энд утга учир байна уу? Би Жэраг бие даалт гээд хагас бүтэнсайнд алга болчихдогийг нь гайхдаг байсан. Харин одоо л ойлгож байна.

Би өмсөж байсан улаан өнгийн хүрмээ янзлан зүгээр харагдаж байгаа эсэхээ шалгана. Би энгийн цагаан цамц цайвар жинс өмссөн байлаа. Мөн хуруугаараа задгай тавьсан үсээ самнан янзлана.

"Боллоо..." гээд би өөртөө шивнэн хэлчихээд, хонхыг нь дарлаа.

Хаалга нээгдэхэд жижигхэн бие өхөөрдөм нүд ягаан хацартай надаас эгчмэд хатагтай зогсож байлаа. Би түүнийг Лухантай адилхан царайгаар нь эгч нь гэдгийг төвөггүй тааж чадав. Түүний нүд нь гялалзан дээрээс минь доош хүртэл гүйлгэн харна. Би түүний зүүн гарт байх хуучирсан хоёр бээлийг анзаарахад тэр гялсхан хойноо нуучихав.

"Чи нөгөөх хатагтай бие даалтын хамтрагч нь байх тиймүү?"

"Ааа.. Сайн байна уу" гээд би бөхийн мэндлэв. "Тиймээ, мөн"

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now