◊♦ Хорин дөрөв♦◊

3.3K 361 89
                                    

{ ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Бид дөрвийн дундах уур амьсгал үнэхээр түгшүүртэй болж байна. Би хэтрүүлж бодоод байгаа ч гэсэн өрөөнд хэний ч дуу байхгүй хэрнээ зүрх чанга дуу гарган хурдацтай нь аргагүй цохилоод байгаа юм шиг л санагдана.

Лухан нүдээ анивчин зогсох ба Жунин түүн рүү ширүүхэн харчихсанд тэр сандарсан бололтой. Дээрээс нь түүн рүү ийм муухай харж байгаа нь ганцхан Жунин биш гэдгийг анзаараад тэр шүлсээ гүдхийн залгина.

Би энэ байдлыг алга болгох аргаа олохгүй нь. Тэдний энэ харц намайг үнэхээр тавгүйтүүлж байна. Тэдний энэ харц бүхэл дэлхийг залгисан ч чадахаар аймаар санагдаж байхад яаж би тэднийг болиулах юм бэ?

"ЗАЛУУСАА!" гэх эмэгтэй хүний дуу хойноос гарлаа. Бүгд дуу гарсан зүг рүү харвал Чои Солли биднийг зүглэн инээсээр ирж яваа харагдана. "Ашгүй нэг оллоо!" гэснээ тэр Луханыг хараад гайхан инээмсэглээд "Өө? Лухан! Чи юу хийж яваа юм?" гээд бидэнрүү ээлжлэн харав.

"Тэгэхээр чи бас таньдаг юмуу?" Каи асуулаа.

"Мэдээж, тэр манай ангийн хүүхэд" гээд Солли Жунинд хэлээд Лухан руу эргэн харав. "Хээе, ямартай ч энд таарсан нь сайн хэрэг. Би энэ жилийн хаврын өмнөх үдэшлэгтээ чамайг урих гэж байсан юм." гээд тэр цүнхнээсээ урилга гарган өгөв. 

Лухан шилэн хүзүүгээ барин улайчихсан бас эргэлзэнгүй зогсоно. "Аа.."

Солли хошуугаа цорвойлгосоор Луханд хүчээр шахуу л өгчхөв. Тэр хүүхэд шиг л мишээн бидэнд ч бас урилганууд өглөө. "Та нарыг ирнэ гэж найдаж байгаа шүү. Би энэ үдэшлэгийг үнэхэээр... сэтгэлээсээ бэлдэж байгаа. Та нар ирнэ биз дээ?"

Бид хэсэг дуугарсангүй.

"Мэдээж.." хэмээн Жуниныг хэлэхэд бүгд санаа нийлэн толгой дохив. Жунин инээгээд мөрөөр минь тэвэрнэ.

Санаандгүй би Сэхүнийг их л ууртайгаар биднийг харж байгааг анзаарчихлаа. Жунин мэдчих вий гэхээс үнэхээр санаа зовно. Аах. Юу хийх вэ? Түүний нүднээс тэр хэзээ ч дэлбэрч магадгүй гэдэг нь харагдана.

Би аажуухан Жунинаас холдон урилгыг нь аван уншлаа. Жунин гайхсан ч би тоохгүй мэт аашилна. Би яг одоо Жунины найз охины дүрд орох ёстой ч Сэхүний харцнаас илүү их айж байна.

••♦ Ихэр ♦••Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ