◊♦ Гучин нэг ♦◊ !!![M]

2.4K 220 27
                                    

{ГУЧИН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Би Жунин руу гайхаж, сандран харахад тэр харин хэлсэн зүйлдээ огт эргэлзсэн зүйлгүй зогсоно. Самбар дээрээ 15 минут нь 15,000 вон гэж бичсэн байв. Энэ хэдий хөгжилтэй бас инээдтэй санагдаж болох ч надад маш их  хүлээлт, догдлол авч ирж байлаа. Жунинтай гэрлэнэ гэж бодох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодорно. Хэдий хуурамч хурим гэдгийг мэдэж байгаа ч гэсэн зүрхийг маш ихээр догдлуулж байна. Жунин ажилтан дээр нь шуудхан очоод "Бид гэрлэмээр байна." хэмээн мэдэгдэв.

Удсан ч үгүй ажилтнууд нь биднийг дагуулан орж, намайг зүүн, Жуниныг баруун хэсэг рүү хоёр тийш авч явлаа. Тэд шаламгай хөдлөн миний хувцсыг хуримын даашинзаар солиод гивлүүр нөмөргөн, баглаа цэцэг өгөв. Өөрийгөө нягтлан харж ч амжаагүй байтал намайг үүдэнд нь авааччихлаа. Алга ташилттай зэрэгцэн хуримын дуу эгшиглэн нэгэн эмэгтэй намайг чиглүүлэв.

Аялгууг таатайгаар чагнан би урагш алхлаа. Суудал дээр цөөхөн зочид суусан байх ба мэдээж энэ үйлчилгээнийх нь нэг хэсэг гэдэг тодорхой. Олны нүднээс болоод сандран чигээрээ харвал Жунин над руу инээмсэглэн харсаар зогсоно. Тэд түүнд зөвхөн цагаан костюм өмсүүлж, учир нь тэр өөрийн өмдтэйгөө байлаа. Намайг тэсэлгүй инээсэнд Жунин ч бас даган инээв. Жунин гараа урдаа бариад над руу харан зогсох нь үнэхээр дур булаам сайхан харагдаж байна. Ичмээр бас инээдтэй санагдаж байгаа ч гэсэн сүйт залуу нь тэр болохоор хэдэн ч хуримын асарт очиход бэлэн байна. Хайртай хүнтэйгээ хийж байгаа хурим учраас илүү удаан алхаж, илүү ихийг толгойдоо тогтоож, энэ үеэ хадгалж үлдмээр байна.

Хуримын ёслол үнэхээр бодит юм шиг л болж байна. Бидний урд яг ёс журмын дагуу хувцасласан номлогч, зүүн талд сүйт бүсгүйн хуримын гэрчүүд, баруун талд сүйт залуугийн хуримын гэрчүүд зогсжээ. Намайг түүний хажууд очиход Жунин гараас минь атгаад бид номлогч руу харан зогслоо.

Номлогч инээмсэглэн номоо хараад хэлэх хэрэгтэй зарим заавар, зүйлсийг бидэнд тайлбарлачхаад Жунины зүг харан "Ким Жунин та.." гэснээ чимээгүй болоод номоо ахин уншив. Удалгүй тэр хайсан зүйлээ олсон бололтой, давтан "Ким Жунин та энэ өдрөөс эхлэн өөрийн хууль ёсны бус эхнэр болох Пак Жэраг сайн бөгөөд муу, жаргалтай бөгөөд зовлонтой, баян бөгөөд ядуу, өвчтэй бөгөөд эрүүл бүхий л үед үхэн үхтлээ хайрлан хамгаалахаа тангараглаж байна уу?"

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now