◊♦ Арав ♦◊

3.3K 232 18
                                    

{АРАВ}

~!!~!!~!!~

Луханы амьтаных шиг гэмээр өхөөрдөм нүд нь улам томрон надруу гайхан харж байв. Биднийг тойрон зогсох хүмүүс бүгд бидэнрүү харах ч би тэднийг тоосонгүй. Лухан шилэн хүзүүгээ маажин амаа жимийн зогсоно. Би инээмсэглэн, түүний хариултыг хүлээж байлаа.

"За! За! Болцгоосон биздээ?" багш алгаа ташсаар чангаар хэлэв. "Одоо өөд өөдөөсөө харж зогсоод, эрэгтэй нь зүүн гараараа эмэгтэйнхээ бэлхүүсээр бариарай. Тэгээд..."

Багш зааварчилгаа өгөөд байхад Лухан юу ч хийхгүй доош харсаар л зогсоно. Би хөмсгөө зангидсаар эхний алхамыг хийлээ. Түүний зүүн гараас татан бэлхүүсэн дээрээ аваачив. Лухан гайхан дуу алдахад надад ч бас бага зэрэг эвгүй байсан юм. Тэр надруу дөхөн нөгөө гараас минь барихад бэлэн боллоо.

"Энэ бишээ хүүхдүүдээ" гээд тэр дундуур яван зарим зүйлсийг нь заан засна.

"ОЙРТ ОЙРТ" гээд тэр орилсоор үргэлжлүүлэн "За одоо нэгнийхээ нүдрүү хараарай..."

Бид яг нэг зэрэг нэгэнрүүгээ харахад тэр удаан байсангүй шуудхан л өөр тйиш харцаа чиглүүллээ. Түүний шоколадан бор нүд үнэхээр хөөрхөн юм.

"ГАРАА ЗӨВ БАЙРЛУУЛЦГАА!!" 

Луханд тухгүй байгаа бололтой байнга л ийш тийш харан надаас дальдчих мэт.

"Яаа, хамтрагчаа..." гэхэд тэр сая нэг наашаа харлаа "Чи ч бас надруу харах ёстой.."

Би энэ эвгүй байдлыг багасгахыг хичээн өөдөөс нь хараад инээмсэглэсэн ч нэмэр болсонгүй. Эсвэл би нөхөрлөл гээд хэтэрхий шавдуулаад байгаа юм боловуу? Тэр дургүй байгаа ч зүгээр юм шиг жүжиглэж байгаа юм боловуу? Тэр намайг хүчлээд байгаад уурлаж байгаа ч юм билүү?

"Намайг уучлаарай, Лухан..."

"Юу?"

"Намайг хамтрагчаараа сонгохгүй байхад чинь хүчээр сонгочихсонд уучлаарай, би-"

"Ү-үгүй ээ. Уучлаарай, тийм бишээ" гээд тэр надруу харсаар хэлэв.

"Бид найзууд шүү дээ. Зүгээрдээ. Би үүнд гомдохгүй--"

"Юу? Үгүй ээ-" гээд тэр төвдчин "Би яаж чамтай хамтрагч болохдоо дургүй байх юм бэ? Би зүгээр л чамтай байхдаа сандраад..."

Тэр надтай байхдаа сандардаг гэнээ?

"Гэхдээ яагаад?"

Тэр надруу ямар нэг зүйл хэлэх гэсэн мэт харах ч би ойлгосонгүй. 

••♦ Ихэр ♦••Kde žijí příběhy. Začni objevovat