◊♦ Дөрөв ♦◊

3.8K 252 20
                                    

"ЧИ НАДАД НАЙЗ ЗАЛУУГАА ҮЛДЭЭЧИХЭЖ БАЙГАА ЮМУУ!!!" гээд би эгч рүү ууртайгаар утасны цаанаас орилно. Үнэндээ, зүгээр ч нэг уурлах биш бүр галзуурмаар байна.

"Өө тийн тийн."

"Өө тийн тийн гэнээ?!" гээд би итгэж ядсан байдалтай үгийг нь давтан хэлнэ. "Надад найз залуугаа орхичихоод, өө тийн тийн гэж үү?!"

Би ийм нөхцөл байдалд байж чадахгүйнэ!

"Халуухан байгаа биз, тийм биш гэжүү?" гээр тэр хэллээ.

Би түүний энэ ухаалаг хариултанд итгэж ядсандаа инээхгүй байж чадсангүй. Тэр үнэхээр байж боломгүй юмаа.

"Чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, манай найз залуу халуухан." гээд тэр инээд алдав.

"Тиймээ." гээд юу ч бодолгүй хариулчихлаа. Юу?! Би юу гээд хэлчихэвээ?! "Үгүй ээ!... Үгүй?... Үгүй!" гээд бараг өөртэйгөө маргалдах нь холгүй л уурлан хэлэв.

Тэр инээд алдана. Хөөрхий, тэр надад санаа зовсон шинж юу ч алга!

"Хээе, эрхэм дүү минь..." гээд хоолойгоо хоёр зассанаа миний мэдэхгүй англи аялагатай үгсээр сонин юм яриад эхэллээ "Yew betta keep-pop with thee blutty mah-velous act, yew-ah doowing serr wondewful serr faah" яг ингэж л сонсогдож байна.

Бурхан минь гэж тэр юу яриад байнаа?!

Тэр чангаар инээснээ хачин хоолойгоор "Би чамайг... гайхалтай гэж хэлсэн юм! Зүгээр л үргэлжлүүл окэе! Сургуульдаа анхаараад гэртээ хариад бас дахин сургуульдаа анхаараад гэртээ хариад тэгээд сургуульдаа анх-"

"Би тэнд чинь буцаж очихгүй. Лав найз залуутай чинь үн-" гэснээ би гялс амаа хамхилаа. Энийг хэлж болохгүй! Ямар эгч дүүс гэхээрээ нэгнийхээ найз залуутай үнсэлцэхийг зөвшөөрөх юм бэ?

"Дахиад хэлдээ? Би сая эрхэм дүүгийнхээ үгийг сонссонгүй..."

"Би үүнийг чинь дахиж хийхгүй гэлээ!"

"Өө аливээ! Чи анх удаа л ийм гайхалтай зүйлсийг хийж үзэж байгаа шүү дээ!.. Надад ч таалагддаг зүйлс.."

"Найз залуугийн чинь тухайд мм?"

"Миний найз залуу ямар хамаатай юм бэ?"

"Би тэрнийг чинь яах болж байна?!!"

"Өө мангараа!.. Зүгээр л түүнд битгий санаа зов."

"Ю-ЮУУ?!!"

"Орлихоо болилдоо! Тэгэхээр Фани яасан? Тэр мэдчихсэн үү?"

"Фани гэж хэн юм?"

"Миний үнэнч туслах.." гээд бурж гарснаа гэнэтхэн "Oops! Чөтгөр ав! Миний найз! Миний найз.."

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now