1.1 КИНГ КРОСС

484 31 1
                                    

Завгүй бас хүн ихтэй буудал. Бүгд л хаа нэг тийшээ яарна.Бөөгнөрсөн олны дунд, битүү чихсэн хоёр тэргэнцэр дээрх том торнуудаас гуугачих чимээ гарна. Тэднийг Жэймс Поттер, Албус Поттер хоёр түрж явах бөгөөд, араас нь тэдний ээж Жинни явж байв. Гучин долоон настай Харри, охин Лилигээ мөрөн дээрээ суулгасан байлаа.

Албус: Ааваа, тэр нөгөөхөө ярьсаар л байна. Харри: Жэймс, одоо болно.

Жэймс: Би зөвхөн түүнийг Слицеринд орж магадгүй л гэж хэлсэн. Харин тэр... (Аавынхаа харцыг ажиглав)Заа за.

Албус (ээж рүүгээ хараад):Та над руу бичнэ биз дээ? Жинни: Чамайг хүсвэл өдөр болгон бичье.

Албус: Үгүй ээ, өдөр бүр хэрэггүй. Жэймс ихэнх хүүхдүүд сард нэг удаа л гэрээсээ захиа авдаг гэсэн. Би хүсэхгүй...

Харри: Бид ноднин ах руу чинь 7 хоногт гурван удаа бичиж байсан.

Албус: Юу? Жэймс!

Албус Жэймс рүү буруутгасан байдалтай харав.

Жинни: Тийм ээ, чи түүний Хогвартсын талаар ярьсан бүгдэд итгэх хэрэггүй байх. Тэр шоглох дуртай.

Жэймс (инээмсэглэн):Бид одоо явж болох уу?

Албус эхлээд аав руугаа, дараа нь ээж рүүгээ харав.

Жинни: Чи 9 болон 10 дугаар тавцанг тусгаарласан хана руу шууд алхаж ороход л болно.

Лили: Үнэхээр сонирхолтой юм аа.

Харри: Зогсож болохгүй, бас юм мөргөж магадгүй гэж айх хэрэггүй, энэ л чухал. Сандраад байвал гүйсэн нь илүү дээр байдаг юм.

Албус: Би бэлэн байна.

Харри, Лили хоёр Албусын тэргэнцэр дээр гараа тавихад, Жинни Жэймсын тэргэнцэртэй нэгдэж, тэд хамтдаа тавцан руу гүйлээ.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now