2. 5.ХОРИОТОЙ ОЙ

47 3 0
                                    

5.ХОРИОТОЙ ОЙ

Алга болсон шидтэнүүдийг хайж байгаа хүмүүст ой илүү том, илүү нягт болсон юм шиг санагдана. Хүмүүс хэдэн тийшээ салсаар, Харри ганцаараа үлдсэн байлаа.

Тэр ямар нэг чимээ сонсоод, баруун тийш эргэв.
ХАРРИ: Албус? Скорпиус? Албус?

Тэр гэнэт туурайны чимээ сонсогдоход цочив. Тэр чимээ хаанаас ирж байгааг сонсохоор ийш тийш харна. Гэнэт Бэйн гэрэлд гарч ирэв. Тэр бол сүр жавхлантай хүн морь билээ.

БЭЙН: Харри Поттер.

ХАРРИ: Сайн байна yy. Чи одоо хүртэл намайг таньж байна, Бэйн.

БЭЙН: Чи хөгширсөн харагдаж байна.

ХАРРИ: Тэгсээн.

БЭЙН: Гэвч ухаантай болоогүй байна. Чи бидний газар нутагт нэвтэрсэн байна.

ХАРРИ: Би үргэлж хүн морьдыг хүндэлдэг. Бид дайснууд биш. Чи Хогвартсын тулаанд зоригтой тулалдсан. Би чиний хажууд байсан.

БЭЙН: Би өөрийн үүргээ л гүйцэтгэсэн. Өөрийн сүргийн төлөө, өөрийн нэр төрийн төлөө. Чиний төлөө биш. Тулаанаас хойш ой хүн морьдын газар нутаг болсон. Харин чи хэрвээ бидний нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол, бид дайснууд болсон гэсэн үг.

ХАРРИ: Миний хүү алга болчихсон, Бэйн. Түүнийг хайж олоход тусламж хэрэгтэй байна. БЭЙН: Тэгээд тэр энд байгаа хэрэг үү? Манай ойд?

ХАРРИ: Тийм ээ.

БЭЙН: Тэгвэл тэр яг чам шиг тэнэг юм.

ХАРРИ: Чи надад туслаж чадах уу, Бэйн?

Хэсэг зуур нам гүм болж, Бэйн Харри руу эзэрхэгээр харав.

БЭЙН: Би зөвхөн чамд юу мэдэж байгаагаа л хэлж чадна... Гэхдээ энэ нь чиний тусын тулд хэлж байгаа юм биш, сүргийнхээ тусын тулд хэлж байгаа юм. Хүн морьдод дахин дайн хэрэггүй.

ХАРРИ: Бидэнд ч бас! Чи юу мэдэж байгаа юм бэ?

БЭЙН: Би чиний хүүг харсан, Харри Поттер. Түүнийг оддын хөдөлгөөнд олж харсан.

ХАРРИ: Түүнийг оддоос харсан хэрэг үү?

БЭЙН: Би түүнийг хаана байгааг хэлэхгүй. Яаж түүнийг олохыг ч хэлэхгүй.

ХАРРИ: Гэхдээ чи ямар нэг зүйл харсан уу? Чи ямар нэг зүйл зөгнөсөн үү?

БЭЙН: Чиний хүүгийн эргэн тойронд хар үүл байна, аюултай хар үүл.

ХАРРИ: Албусын эргэн тойронд уу?

БЭЙН: Хар үүл бидэнд бүгдэд нь аюул учруулна. Чи хүүгээ олно, Харри Поттер. Гэхдээ чи түүнийг үүрд алдах болно.

Тэр уйлж байгаа мэт чимээ гаргаад, цөхөрсөн Харриг үлдээн давхин одов. Харри бүр илүү хичээнгүйгээр хайж эхлэв.

ХАРРИ: Албус! Албус!

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now