19.ИД ШИДИЙН ЯАМ, XЕРМИОНАГИЙН АЖЛЫН ӨРӨӨ

72 7 0
                                    

19.ИД ШИДИЙН ЯАМ, XЕРМИОНАГИЙН АЖЛЫН ӨРӨӨ

Албус/Роныг ядарсан байдалтай орж ирэхэд, Скорпиус/Харри, Делфи/Xермиона нар Xермионагийн өрөөний хаалганы ард хүлээж байлаа.

АЛБУС/РОН: Энэ бүгд хэтэрхий хачирхалтай юм.

ДЕЛФИ/XEРМИОНА: Чи үнэхээр гайхалтай байлаа. Маш сайн саатуулах үйл ажиллагаа.

СКОРПИУС/ХАРРИ: Би чамайг нагацыгаа 500 удаа үнссэнд чинь баяр хүргэх үү эсвэл чиний өмнөөс гутрах ёстой юу гэдгээ мэдэхгүй л байна шүү.

АЛБУС/РОН: Рон бол их халамжтай залуу. Би түүнийг сатааруулахыг л хүссэн, Скорпиус. Бас сатааруулж чадсан.

СКОРПИУС/ХАРРИ: Аавын чинь ярьсан зүйлийн тухайд...

ДЕЛФИ/XЕРМИОНА: Хөвгүүд ээ... Тэр буцаад ирэх болно – бид энд удаж болохгүй.

АЛБУС/РОН /Скорпиус/Харрид хандаж/: Түүний хэлэхийг сонсов уу?

ДЕЛФИ/XЕРМИОНА: Xермиона Цаг хугацааны эрчлүүрийг хаана нуусан байж болох вэ? /Тэр өрөөг тойруулж хараад, номын тавиур дээр тогтов/ Номын тавиур дээр хайя.

Тэд хайж эхлэв. Скорпиус/Харри найз руугаа санаа зовсон байдалтай харав. СКОРПИУС/ХАРРИ: Чи яагаад надад хэлээгүй юм бэ?

АЛБУС/РОН: Манай аав намайг хүүгээ биш байсан болоосой гэж хүсдэг гэж хэлсэн. Хүндхэн яриа эхлэхээр байгаа биз, тийм үү?

Скорпиус/Харри юу гэж хэлэхээ бодож байлаа.

СКОРПИУС/ХАРРИ: Би Волдеморттой холбоотой яриа үнэн биш гэдгийг мэднэ л дээ  гэхдээ заримдаа, манай аав "Би яаж үүнийг хийсэн юм бол оо?" гэж бодож байх шиг санагддаг юм.

АЛБУС/РОН: Тэгсэн ч манай ааваас л дээр юм. Би түүнийг ихэнх цагаа "Түүнийг яаж буцаах вэ?" гэж бодож өнгөрөөдөг гэдэгт итгэлтэй байна.

Делфи/Xермиона Скорпиус/Харриг номын тавиур луу түлхэв.

ДЕЛФИ/XEРМИОНА: Магадгүй бид гараа хөдөлгөхөд илүү их анхаарвал яасан юм бэ.

СКОРПИУС/ХАРРИ: Миний бодол бол, бид найзууд болсон нь учиртай байх, Албус  бид нэг нэгнийгээ олсон нь шалтгаантай, ойлгож байна уу? Энэ адал явдал энэ нь...

Дараа нь тэр түүний хөмсгөө зангидаж байгааг хараад анхаарлаа номын тавиур луу хандуулав.

Энэ тавиур дээр байгаа номнуудыг өмнө нь харж байсан уу? Зарим нэг чухал номнууд байна. Хориглосон номнууд. Хараагдсан номнууд.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now