6.ХОРИОТОЙ ОЙН ЗАХАДСкорпиус Албус хоёр моддын захад хүрч ирлээ. Моддын завсраар гайхамшигтай гэрэл тусна.
СКОРПИУС: Энэ чинь ...
АЛБУС: Хогвартс. Өмнө нь эндээс харж байгаагүй юм байна.
СКОРПИУС: Уцаар төрүүлж байна, тийм биш гэж үү?
Тэгээд моднуудыг зайчлахад Хогвартсын гайхамшигтай барилга бас цамхагнууд ил гарч ирэв.
Анх Хогвартсын тухай сонсоод, явах хүсэлгүй болсон. Үнэндээ, аав өөрөө дургүй байсан болохоор, түүний тайлбарласнаар л төсөөлсөн хэрэг. Арваад настай байхдаа би өглөө бүр Өдрийн зөнчийг шалгадаг байсан, тийшээ явахгүй болох ямар нэг зүйл тохиолдсон байж магадгүй гэж...
АЛБУС: Тэгээд чи энд ирчихсэн, бас эцэст нь энэ аймшигтай зүйл болчихсон байна.
СКОРПИУС: Миний хувьд лав биш.
Албус найз руугаа гайхсан байдалтай харав.
Миний хүсч байсан бүх зүйл бол Хогвартс руу явж, хамт хэрэг тарих найзтай болохыг хүссэн. Яг л Харри Поттер шиг. Тэгээд би түүний хүүг олсон. Ямар азтай гээч.
АЛБУС: Гэхдээ би аавтайгаа адилхан биш.
СКОРПИУС: Чи илүү дээр. Чи миний хамгийн сайн найз, Албус. Бас одоо бид хэрэг тарих гэж байна. Бас би бага зэрэг, маш бага айж байгаагаа хэлэх хэрэгтэй байх.
Албус Скорпиус руу хараад инээмсэглэв.
АЛБУС: Чи ч бас миний хамгийн сайн найз. Бас санаа зовох хэрэггүй, зүгээр л сайхан хөгжилдөцгөөе
Роны хоолой сонсогдов. Тэр ойрхон ирсэн бололтой.
РОН: Албус? Албус.
Албус чимээ гарсан зүгт айсан байдалтай харав.
АЛБУС: Гэхдээ бид одоо явах хэрэгтэй бололтой.
Албус Скорпиусыг Цаг хугацааны эрчлүүртээ оруулахад, эрчлүүр чичигнэн, бяцхан шуурга дэгдэв.
Үүнтэй зэрэгцэн шилжилт эхлэлээ.
Хурц гэрэл гялалзан, маш их чимээ гарав.
Тэгээд цаг хугацаа зогслоо. Бүх зүйл буцан ороогдож буй мэт болж, эхэндээ удаан байснаа...
Дараа нь хурдлаж эхлэв.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Misterio / SuspensoЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...