17.ИД ШИДИЙН ЯАМ, УУЛЗАЛТЫН ӨРӨӨ
Харри, Xермиона, Жинни, Драко нар жижиг өрөөнд холхицгооно. ДРАКО: Бид нэг бүрчлэн хайсан уу?
ХАРРИ: Манай хэлтсийнхэн нэг удаа хайсан, одоо дахиад хайж байна. ДРАКО: Тэргэнцэртэй шулам бидэнд хэрэгтэй юм хэлсэнгүй юу?
XЕРМИОНА: Тэр их уурласан байсан. Тэр Отталин Гамболын талаар л дахин дахин яриад байсан. Тэр Хогвартсын хүргэлтийн рекорд тогтоосондоо өөрөөрөө их бахархаж байна билээ.
ЖИННИ: Маглуудаас ид шид харсан гэсэн мэдээлэл гараагүй юу?
XЕРМИОНА: Одоохондоо үгүй. Би Маглуудын ерөнхий сайдад мэдэгдсэн, тэр сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтанд бүртгэж авлаа гэсэн. Ямар нэгэн шившлэг шиг сонсогдож байгаа биз дээ, тийм үү.
ДРАКО: Тэгээд бид одоо Маглуудыг манай хүүхдүүдийг олж өгнө гэж найдаж суух болж байна уу? Бид бас Харригийн сорвины талаар хэлэх хэрэгтэй юу?
XЕРМИОНА: Бид Маглуудаас зүгээр л тусламж хүссэн төдий. Харригийн сорви юуг илэрхийлж байгааг бидний хэн ч мэдэхгүй, гэхдээ бид үүнд ач холбогдол өгөх ёстой гэдэг нь гарцаагүй. Манай Аврорууд одоогоор Хар шидтэй холбогдож байсан хүмүүсийг ажиглаж байгаа...
ДРАКО: Энэ Үхэл идэгчидтэй ямар ч хамаагүй.
XEРМИОНА: Чиний итгэл үнэмшлийг хуваалцах эсэхтээ итгэлгүй байна.
ДРАКО: Миний итгэл биш, миний зөв. Хэсэг тэнэг хүмүүс Хар шидийг мөшгих юм гэнэ... Миний хүү бол Малфой, тэд ингэж зүрхлэхгүй.
ХАРРИ: Ямар нэгэн шинэ зүйл гарч иртэл...
ЖИННИ: Би Дракотой санал нийлж байна. Энэ хүүхэд барьцаалсан хэрэг биш – Албусыг авч явахыг би ойлгоно, харин тэд хамтдаа гэдэг...
Харри Жинни рүү харахад, түүнийг юу хэлээсэй гэж хүсч байгаа нь ойлгомжтой байлаа.
ДРАКО: Миний түүнд ойлгуулахыг хичээсэн бүх зүйлсийг эс харгалзан, Скорпиус бол үүнийг зохион байгуулаагүй, дагагч. Тэгэхээр эргэлзээгүй, Албус манай хүүг галт тэрэгнээс авч буусан байна, миний асуулт бол, тэр манай хүүг хаашаа авч явсан бэ?
ЖИННИ: Харри, тэд зугтсан, бид үүнийг мэдэж байгаа шүү дээ.
Драко тэдний бие биерүүгээ ширтэхийг харлаа.
ДРАКО: Та хоёр мэдэж байгаа хэрэг үү? Бидэнд хэлээгүй зүйл юу байгаа юм бэ?
Нам гүм болов.
Ямар ч мэдээлэл байлаа гэсэн, түүнийгээ одоо бидэнтэй хуваалцах хэрэгтэй гэж би зөвлөх байна.
ХАРРИ: Албус бид хоёр өмнөх өдөр нь маргалдсан юм.
ДРАКО: Тэгээд...
Харри бага зэрэг дүлэгнэснээ, харц нь шийдэмгий болж ирэв.
ХАРРИ: Тэгээд би түүнд миний хүү биш байсан болоосой гэж хүсдэг гээд хэлчихсэн юм.
Дахиад нам гүм боллоо. Гүнзгий, хүчтэй чимээгүй байдал. Дараа нь Драко Харри руу заналхийлсэн байдалтай нэг алхам ойртов.
ДРАКО: Хэрвээ Скорпиуст ямар нэг юм тохиолдсон байх юм бол... Жинни Драко Харри хоёрын голоор орж зогсов.
ЖИННИ: Заналхийлэх хэрэггүй, Драко, гуйж байна, битгий ингэ. ДРАКО (архиран) Миний хүү алга болчихоод байна!
ЖИННИ (яг адил архиран) Минийх ч бас!
Драко Жиннитэй харц тулгарав. Өрөөнд тайван уур амьсгал ноёрхож эхлэв.
ДРАКО (уруул нь өмөлзөн)Хэрвээ алт хэрэгтэй бол... Малфойнхонд байгаа бүгдийг авч болно.. Тэр миний цорын ганц өв залгамжлагч... Тэр миний ганц гэр бүл.
XЕРМИОНА: Яаманд хүрэлцэхүйц байгаа, баярлалаа, Драко. Драко гарахаар явснаа, түр зогсож, Харри руу харав.
ДРАКО: Чиний юу хийж, хэнийг аварсан чинь надад хамаагүй. Чи манай гэр бүлд байнга гай тарьж байх юм аа, Харри Поттер.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...