1.5 ИД ШИДИЙН ЯАМ, ХАРРИГИЙН АЖЛЫН ӨРӨӨ

140 14 0
                                    

5.ИД ШИДИЙН ЯАМ, ХАРРИГИЙН АЖЛЫН ӨРӨӨ

Хермиони  Харригийн замбараагүй ажлын байранд овоолсон цаасан дунд сууж байв. Тэр удаанаар тэдгээр цааснуудыг ангилна. Харри яаран орж ирэв. Хацран дээрх шархнаас нь цус гарна.

Хермиона: Юу болсон бэ?

Харри: Энэ үнэн байсан.

Хермиона: Теодор Нотт?

Харри: Баривчлагдсан.

Хермиона: Цаг хугацааны эрчлүүрийг авсан уу?

Харри сэтгэл татам, гялалзсан Цаг хугацааны эрчлүүрийг гаргаж ирэв.

Энэ жинхэнэ нь үү? Ажиллаж байна уу? Энэ зүгээр ч нэг цаг хугацааг буцаадаг эрчлүүр биш энэ ирээдүйд нөлөөлнө, тийм үү?

Харри: Бидэнд одоохондоо мэдэж байгаа зүйл алга. Би үүнийг энд туршиж үзэхийг хүсч байгаа ч, ухаантнууд учрыг нь олох байх.

Хермиона: За, ямартай ч одоо энэ бидэнд байна.

Харри: Чи үүнийг хадгалахыг хүсч байгаадаа итгэлтэй байна уу?

Хермиона: Бидэнд сонголт байхгүй гэж бодож байна. Үүнийг хар л даа. Энэ надад байсан Цаг хугацааны эрчлүүрээс шал өөр юм.

Харри (хөндий хоолойгоор): Мэдээж, шидэт зүйлс бидний хүүхэд байх үеийнхээс сайжирсан байж таарна.

Хермиона: Чи цус алдаж байна.

Харри толинд хараад шархаа жанчаараа хөнгөн дарав.

Санаа зоволтгүй, жижигхэн сорви л үлдэх нь.

Харри (инээмсэглэн): Ингэхэд чи миний ажил дээр юу хийж байдаг билээ, Хермиона?

Хермиона: Би Теодор Ноттын талаар сонсоод санаа зовсон юм тэгээд чамайг амлалтандаа хүрсэн эсэхийг мэдэхийн тулд цаасан дунд чинь сууж байлаа.

Харри: Тийм ээ, би цэгцлээгүй л байна.

Хермиона: Харри, чи энэ замбараагүй газар яаж ажилладаг байна аа?

Харри саваагаа дохиход цааснууд болон номнууд нямбай өрөгдөв. Харри инээмсэглэлээ. Харри: Одоо дахин хөглөрөхгүй.

Хермиона: Бас л үлдчихлээ. Энд зарим нэг сонирхолтой мэдээлэл байна...

Графхорн унасан уулын троллууд Унгар луу явж байна, нуруун дээрээ далавчны шивээстэй аварга биетүүд Грек далай руу явж байна, харин хүн чононууд бүгд газар доогуур орсон

Харри: Гайхалтай, эндээс гарцгаая. Би энийг дараа нь хийчихнэ. Хермиона: Харри, би хийчихье дээ. Цаасны ажил уйтгартай шүү дээ ... Харри: Чамд л биш.

Хермиони: Миний ажил надад хангалттай их байгаа. Шидтэнүүдийн дайнд Волдемортын талд тулалдсан хүмүүс болон араатнууд байна. Бас харанхуйн холбоотнууд . Бид Теодор Ноттын хэргийг илрүүлээгүй бол энэ холбоо ямар нэг юм болох л байсан. Гэхдээ хэрвээ Ид шидийн хуулийг албадан хэрэгжүүлэх хэлтсийн дарга түүний материалуудыг уншаагүй бол

Харри: Гэхдээ би үүнийг унших шаардлагагүй би тэнд байсан, үүний талаар сонссон. Цуу ярианы талаар сонсоод, үүнийг хийсэн хүн нь би. Тиймээс чи надад энэ тухай ярих шаардлагагүй.

Хермиона Харри луу тоглож байгаа эсэхийг нь мэдэх гэсэн мэт харлаа. Хермиона: Чи зөөлөн чихрэнд дуртай юу? Ронд битгий хэлээрэй. Харри: Чи сэдэв өөрчлөөд байна.

Хермиона: Үнэндээ тийм. Чихэр?

Харри: Чадахгүй нь ээ. Бид яг одоо сахар хэрэглэхгүй байгаа. Чихэрлэг зүйлс донтуулдаг гэдгийг мэднэ биз дээ?

Хермиона: Яаж тэгж хэлж чадаж байна аа? Манай эцэг эх шүдний эмч байсан, би ихэнхдээ чихэр идэхгүй, өөрийгөө хянадаг байсан. Дөчин нас гэдэг зуршлаа орхиход бага зэрэг оройтсон нас байх л даа, гэхдээ... Чи үнэхээр хэрэгтэй зүйл хийжээ. Би зүгээр л чиний цаасны ажлыг хэр байна гэж харахаар ирсэн юм, тэгээд л болоо. Ид шидийн яамнаас үүнийг аядуу зөөлөн, зөвөөр хүлээн авна гэж найдаж байна.

Харри түүний онцолж хэлсэн үгсийн далд утгыг ойлгоод, толгой дохив. Жинни хэр байна, Албус ямаршуухан байна даа?

Харри: Би аавын үүргийг гүйцэтгэхдээ цаасан дээр ажилладаг шигээ сайн гэж бодож байна. Рөүз хэр байна, Хюго ямаршуухан байна даа?

Хермиона (инээмсэглэн): Рон намайг өөрөөс нь илүү нарийн бичиг Этелийгээ их хардаг гэж бодож байна гэсэн. Бид жилд эцэг эх байхад их цаг зарцуулдаг уу, эсвэл Яамны ажилтан байхад их цаг зарцуулж байна уу? Чи юу гэж бодож байна? Алив ээ, гэртээ харь, Харри, Хогвартс Экспресс дараагийнхаа жил рүү хөдлөх дөхөж байна тэднийг явуулсныхаа дараа сэргэг толгойтойгоор энэ хавтсуудыг уншиж болно шүү дээ.

Харри: Энэ бүхэн ямар нэг зүйлийг зөгнөж байна гэж чи үнэхээр бодож байна уу?

Хермиона: Тэгэх л байх. Гэхдээ хэрвээ тэгвэл, бид үүнтэй тэмцэх ямар нэг арга олж л таарна, Харри. Дандаа л тэгдэг.

Тэр дахин инээмсэглээд, нэг зөөлөн чихэр амандаа хийгээд гарч одлоо. Харри ганцаараа үлдэв. Тэр цүнхээ баглаад, өрөөнөөс гарч, корридороор алхав. Түүний мөрөн дээр дэлхий ертөнц тэр чигээрээ дарж байх шиг л санагдана.

Тэр ядарсан байдалтайгаар утасны бүхээг рүү очиж, 62422 дугаарт залгав. Утасны бүхээг: Баяртай, Харри Поттер.

Тэр дээшээ хөдлөн, Ид шидийн яамнаар гарч одов.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now