2. 1.ЗҮҮД,ШАТНЫ ДООД ХОНГИЛ

51 6 0
                                    



1.ЗҮҮД, ШАТНЫ ДООД ХОНГИЛ

НАГАЦ ЭГЧ ПЕТУНЬЯ: Харри. Харри. Сав суулгыг угаагаагүй байна. Бохир сав суулга бол гутамшиг. Харри Поттер. Сэрээрэй.

Залуу Харри сэрээд дээрээс нь тонгойн байгаа Петунья эгчийг харлаа.

ЗАЛУУ ХАРРИ: Петунья эгч ээ. Цаг хэд болж байна?

НАГАЦ ЭГЧ ПЕТУНЬЯ: Цаг хангалттай. Бид чамайг энд авахдаа, чамайг илүү сайжруулж, сайн хүн болгож чадна гэж найдаж байсан. Чиний ийм ... урам хугарам болсонд өөрсдийгөө л буруутгахаас даа.

ЗАЛУУ ХАРРИ: Би хичээж байгаа...

НАГАЦ ЭГЧ ПЕТУНЬЯ: Хичээснээр амжилтанд хүрдэггүй юм, тийм биз? Шилэн дээр тосны толбо тогтчихсон байна. Сав суулганд зураас гарчихаж. Одоо босоод гал тогооны өрөөнд очиж, цэвэрлэгээ хий.

Харри орноосоо бостол өмднийх нь ар тал нойтон болчихсон байв. Өө үгүй ээ, үгүй. Чи юу хийчхэв ээ? Дахиад л орондоо шээчихээ юу? Тэр хучлагыг нь хуу татан авав.

Энэ үнэхээр гэнэтийн байлаа.

ЗАЛУУ ХАРРИ: Намайг уучлаарай, би хар дарж зүүдэлсэн бололтой.

НАГАЦ ЭГЧ ПЕТУНЬЯ: Чи зэвүү хүрмээр хүү. Зөвхөн амьтад л өөрсөд рүүгээ шээдэг. Амьтад бас жигшмээр жижигхэн хөвгүүд.

ЗАЛУУ ХАРРИ: Энэ миний аав ээж тухай зүүд юм л даа. Миний бодлоор би тэдний үхэхийг харсан байх.

НАГАЦ ЭГЧ ПЕТУНЬЯ: Яагаад би энэ тухай сонирхох ёстой билээ?

ЗАЛУУ ХАРРИ: Тэнд нэг эр Адкава Ад, эсвэл Асабра Ад гэж хашгираад могой исгэрч байгаа мэт чимээ гарсан. Би ээжийнхээ хашгарахыг сонссон.

Петунья эгч хэсэг зуур гацаж зогсов.

НАГАЦ ЭГЧ ПЕТУНЬЯ: Хэрвээ чи үнэхээр тэдний үхлийг санаж байгаа бол, тоормос чахрах чимээ болон түсхийн мөргөлдөх дууг л сонсох ёстой байх. Танай эцэг эх автын ослоор үхсэн. Чи үүнийг мэднэ. Би танай ээжид хашгирах хугацаа байсан гэж бодохгүй байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх. Одоо орныхоо даавууг цэвэрлээд, гал зууханд очиж, цэвэрлэгээ хий. Дахиж чамтай энэ талаар ярилцмааргүй байна шүү.

Тэр хаалга саван гарч одов.

Залуу Харри орны даавуугаа барьсаар үлдэв.

Шатны хонгил болон моднууд мушгиран хөдлөж, бүхэлдээ өөрчлөгдөв. Гэнэт, Албус гарч ирэн, залуу Харриг харж байлаа.

Дараа нь, өрөөний ардаас шивнэлдэх чимээ хаа сайгүй сонсогдов.

Тэр ирж байна. Тэр ирж байна.

Андуурахын аргагүй хоолой байлаа. Волдемортын хоолой...

Хааарри Потттттер

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now