1.3 Хогвартс экспресс

175 14 2
                                    

3.ХОГВАРТС ЭКСПРЕСС

Албус Рөүз хоёр галт тэрэгний дундуур явж байв. Тэргэнцэр түрсэн шулам ирлээ.

Тэргэнцэртэй шулам: Ямар нэг юм авах уу, хонгоруудаа? Хулуутай боов? Шоколадан мэлхий? Аяган бялуу?

Рөүз (Албусын нүд шоколадан мэлхийн дээр туссаныг харав):Албус,бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Албус: Юунд анхаарлаа төвлөрүүлэх гэж?

Рөүз: Бид хэнийг найзаараа сонгох вэ гэдэгтээ. Манай аав ээж хоёр анх Хогвартс Экспресст танай аавтай дайралдсан...

Албус: Тиймээс бид одоо амьдралын найзаа сонгох хэрэгтэй болох нь. Жаахан аймаар сонсогдож байна шүү.

Рөүз: Эсрэгээрээ, сэтгэл хөдөлмөөр байна. Би бол Грэйнжер-Уизли, харин чи Поттер бүгд бидэнтэй найзууд болохыг хүснэ, бид хүссэн хүнээ сонгох боломжтой.

Албус: Тэгээд бид аль тасалгаанд орохыгоо яаж шийдэх вэ? Рөүз: Бид тэднийг үнэлээд, дараа нь шийдвэрээ гаргана.

Албус эсрэг талын хоосон тасалгааны хаалгыг нээж, цайвар үстэй ганц хүү Скорпиусыг харлаа. Албус инээмсэглэхэд Скорпиус ч өөдөөс нь инээмсэглэв.

Албус: Сайн уу. Энэ тасалгаа... Скорпиус: Чөлөөтэй. Ганцхан би л байна.

Албус: Гайхалтай. Тэгвэл бид орж болох уу, дургүйцэхгүй бол?

Скорпиус: Мэдээж болно. Сайн уу.

Албус: Би бол ,намайг Албус гэдэг.

Скорпиус: Би бол Скорпиус. Чи Албус байх нь. Намайг Скорпиус гэдэг. Харин чи...

Рөүзийн царай хүйтэрч эхлэв.

Рөүз: Рөүз.

Скорпиус: Сайн уу, Рөүз. Шаржигнуур Зөгий идэх үү? Рөүз: Би өдрийн хоолоо авчирсан, баярлалаа.

Скорпиус: Надад бас Шок-о-Чок, Халуун ногоотой Чөтгөр, Цэлцэгнүүр Өт байна. Ээжийн бодлоор, тэр үргэлж (дуулж эхлэв), "Амттангууд, тэд чамайг найзтай болоход чинь үргэлж туслана" гэж хэлдэг юм. (Тэр дуулсан нь алдаа боллоо гэдгийг ойлголоо)Тэнэг санаа байж.

Албус: Надад... Ээж надад амттан идэхийг зөвшөөрдөггүй. Алинаас нь эхлэх вэ? Рөүз Скорпиусыг харахгүй байх хооронд Албусыг цохиод авав.

Скорпиус: Амархан. Би үргэлж Халуун ногоотой Чөтгөрийг амттаны дэлгүүрийн хаан гэж боддог. Гааны чихэр чихээр чинь утаа гаргах болно.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now