12.ШИДИЙН ЯАМ, УУЛЗАЛТЫН ИХ ТАНХИМТавцан шидтэн, шулмуудаар дүүрсэн байх бөгөөд тэд бүх л чадлаараа уурлан хашгачиж, дүнгэнэлдэж байв. Тэдний дунд Жинни, Драко, Рон гурав байх ба тэдний дээхэн талд Xермиона, Харри хоёр сууж байлаа.
XЕРМИОНА: Эмх цэгцтэй байцгаа л даа. Эсвэл би чимээгүй болгох шившлэг хийх үү? (Тэр саваагаа даллан бужигнасан олныг чимээгүй болгов)Сайн байна. Гайхамшигт их уулзалтанд тавтай морил. Та нарыг ийм олуулаа цугласанд үнэхээр баяртай байна. Шидтэний ертөнцөд энх тайван тогтсоор олон жил болсон байна. Бид Хогвартсын тулаанд Волдемортыг ялснаас хойш 22 жил өнгөрч, энэ тухай багахан сөргөлдөөн болсон л гэж мэддэг шинэ үеийнхэн өсч байна гэж баяртайгаар хэлэх байна. Одоог хүртэл. Харри.
ХАРРИ: Волдемортын холбоотнууд хэдэн сарын турш хөдөлгөөнд ороод байна. Бид троллуудыг Европ руу явсан замынх нь дагуу мөшгөсөн, аврага биетүүд далай гатлахыг оролдож эхлэсэн, бас хүн чононууд тэдний мөрийг хэдэн долоо хоногийн өмнө алдсан гэж хэлэх болсондоо харамсаж байна. Бид тэд хаашаа явсныг бас хэн тэднийг удирдаж байгааг мэдэхгүй байна. Бид тэдний хөдөлгөөнийг хянаж байгаа бөгөөд ямар шалтгаантай байж болохыг нь олж мэдэх талаар санаа тавьж байгаа. Тиймээс бид хэн нэг нь тэднийг харсан эсэхийг асууж байгаа юм. Бас ямар нэгэн зүйл мэдэгдсэн эсэхийг. Хэрвээ саваагаа дээш өргөвөл бид бүгдийг сонсох болно. Профессор МакГонагал баярлалаа.
ПРОФЕССОР МАКГОНАГАЛ: Биднийг зуны амралтаас эргэж ирэхэд Шидэт уусмал хадгалах агуулахыг тоносон юм шиг санагдсан. Гэхдээ тийм ч их зүйл алга болоогүй, бага зэрэг Бүүмслангийн арьс бас торон далавчит ялаанууд, Хориотой жагсаалтанд орсон зүйлсээс алга болсон юм байхгүй. Бид үүнийг Пивзийн хийсэн хэрэг байх гэж таамагласан.
XЕРМИОНА: Баярлалаа, профессор оо. Бид мөрдөх хэрэгтэй. (Тэр өрөөг тойруулан харав)Хэн нэгэнд хэлэх зүйл байхгүй юу? За за, хамгийн сонирхолтой нь Харригийн сорви дахин өвдөж эхлэсэн Волдемортоос хойш ийм тохиолдол гараагүй байсан юм.
ДРАКО: Волдеморт үхсэн, тэр бүрмөсөн явчихсан.
XЕРМИОНА: Тийм ээ, Драко, Волдеморт үхсэн, гэхдээ энэ бүх үйл явдлууд биднийг Волдеморт эргэж ирсэн эсвэл түүний мэх байж магадгүй гэсэн бодол руу хөтлөж байна.
Энэ үг бүгдийг бужигнуулчхав.
ХАРРИ: Одоо энэ нь хэцүү гэдгийг мэдэж байна, гэхдээ бид та бүхнээс үүнийг заавал асууух хэрэгтэй байна. Та нарын Үхлийн тэмдэг ... ямар нэг мэдрэмж төрүүлж байна уу? Хурцаар өвдөх ч юм уу?
ДРАКО:Үхлийн тэмдэгтэй хүмүүсийг дахин мөрдөж эхлэх нь, тийм үү, Поттер?
XЕРМИОНА: Үгүй дээ, Драко. Харри зүгээр л хичээж байна...
ДРАКО: Энэ юун тухай болохыг мэдэж байна уу? Харри зүгээр л өөрийнхөө царайг сонинд дахин гаргахыг хүсч байна. Бид жил бүр жилд нэг удаа Өдөр тутмын зөнч дээрээс Волдеморт эргэж ирсэн тухай цуу яриаг хардаг
ХАРРИ: Тэдгээр цуу ярианы нэгийг ч би гаргаагүй!
ДРАКО: Нээрээ юу? Танай эхнэр Өдөр тутмын зөнчийн редактор биш гэж үү?
Жинни түүн рүү бүдүүлгээр давшлав.
ЖИННИ: Спортын хуудасных!
XЕРМИОНА: Драко. Харри үүнийг зөвхөн Ид шидийн яамыг анхааруулах үүднээс ярьж байна.
ДРАКО: Тэр чиний найз учраас л чи түүний талд байна. Рон Жинниг хойш нь татаад Драко руу дайрав.
РОН: Ам руугаа алгадуулахыг хүсээ юу?
ДРАКО: Үнэнтэй нүүр тул түүний алдар цуу чамд ч бас нөлөөлж байгаа биз дээ. Бүх л хүмүүс Поттер гэсэн нэрийг дахин дахин шивнэлдэж, "Миний сорви өвдөөд байна, миний сорви өвдөж байна" гэсэн үгийг давтана. Энэ бүхэн ямар утгатай гээч энэ хэл амаа билүүдэгчид дахиад л миний хүүгийн талаар бүдүүлэг цуу яриаг гаргаж ирэх гэж байна.
ХАРРИ: Драко, хэн ч Скорпиусын тухай яриагүй байна...
ДРАКО: Ойлгомжтой, би энэ уулзалтыг хуурамч зүйл гэж үзэж байна. Тиймээс явлаа.
Тэр гарч одов. Бусад нь ч мөн араас нь тарцгаалаа.
XЕРМИОНА: Үгүй ээ, ингэх хэрэггүй. Буцаад ирцгээ. Бид төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...