2. 11.ХОГВАРТС, ХАР ШИДЭЭС ХАМГААЛАХ УРЛАГИЙН АНГИ

40 5 0
                                    

11.ХОГВАРТС, ХАР ШИДЭЭС  ХАМГААЛАХ УРЛАГИЙН АНГИ

Албус бага зэрэг итгэлгүйгээр, анги руу оров.

ХЕРМИОНА: Өө за. Манай галт тэрэгнээс оргогч. Эцэст нь ирэх шив. АЛБУС: Хермиона?

Тэр гайхсан харагдана. Хермиона ангийн урд зогссон байлаа.

ХЕРМИОНА: Намайг Профессор Грэйнжер гэж дуудах ёстой байх гэж би бодож байна, Поттер.АЛБУС: Та энд юу хийж байгаа юм бэ?

ХЕРМИОНА: Зааж байна. Харин та энд сурах гэж орж ирсэн байх гэж би найдаж байна.

АЛБУС: Гэхдээ та... та чинь... Ид шидийн яамны сайд шүү дээ.

ХЕРМИОНА: Дахиад л зүүдэлж байна уу, Поттер? Өнөөдөр бид Патронусын шившлэг үзэх гэж байна.

АЛБУС /гайхсан байдалтай/: Та Хар урлагаас хамгаалах хичээлийн багш юм уу? Бүгд инээлдэв.

ХЕРМИОНА: Тэвчээр алдарч байна шүү. Тэнэг байдлын чинь төлөө Гриффиндороос 10 оноо хаслаа.

ПОЛЛИ ЧАПМЭН /зоригтойгоор босч ирэн/: Үгүй ээ, үгүй. Тэр албаар ингэж байна шүү дээ. Түүнийг Гриффиндорыг үзэн яддагийг бүгд мэднэ.

ХЕРМИОНА: Бүр илүү дордохоос өмнө суу, Полли Чапмэн. /Полли санаа алдаад, суув/ Харин чамд бидэнтэй нэгдэхийг зөвлөж байна, Албус. Тэгээд энэ утгагүй яриагаа зогсоо.

АЛБУС: Гэхдээ та энд байх ёсгүй.

ХЕРМИОНА: Албус Поттерийг намайг энд байх ёсгүй гэж батласны төлөө Гриффиндороос 20 оноо хаслаа.

ЯНН ФРЕДЕРИКС: Хэрвээ чи яг одоо суухгүй бол, Албус... Албус суулаа.

АЛБУС: Би нэг юм хэлж болох уу?

ХЕРМИОНА: Үгүй, болохгүй. Зүгээр л чимээгүй бай, Поттер, үгүй бол чи өөрийн олсон өчүүхэн алдар нэрээ алдах болно шүү. Одоо хэн надад Патронус гэж юу болохыг хэлэх вэ? Үгүй юу? Хэн ч байхгүй гэж үү? Та нар миний урмыг хугалж байна шүү.

Тэр багахан инээмсэглэв. Тэр үнэхээр энд багшилж байгаа нь үнэн байлаа.

АЛБУС: Үгүй ээ, энэ чинь утгагүй байна. Рөүз хаана байна аа? Тэр танд энд зогсож байх чинь инээдтэй байгааг хэлэх байсан.

ХЕРМИОНА: Рөүз гэж хэн билээ? Чиний төсөөллийн найз уу?

АЛБУС: Рөүз Грэйнжер-Уизли! Таны охин! /Тэр гэнэт ойлгов/ Мэдээж  Рон та хоёр гэрлээгүй учраас, Рөүз

Инээлдэх чимээ сонсогдоно.

ХЕРМИОНА: Чи яаж чадаж байна аа! Гриффиндороос 50 оноо хаслаа. Тэгээд хэн нэг нь дахиад надад саад болох юм бол, 100 оноо хасах болно гэж та нарт амлаж байна...

Тэр өрөөг тойруулан харахад, хэн ч хөдөлсөнгүй.

Сайн байна. Патронус бол чиний хамгийн сайхан дурсамжийн чинь тусгал бөгөөд сэтгэлийн чинь гүн дахь амьтны дүрсээр илэрдэг. Хэрвээ чи Патронусыг гаргаж чадвал, өөрийгөө бүх ертөнцөөс хамгаалж чадна. Бидний заримд энэ нь тийм ч удахгүй хэрэг болох юм шиг санагдаж байна.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now