13. ХАРРИ БОЛОН ЖИННИ ПОТТЕРИЙН ГЭР, ГАЛ ЗУУХНЫ ӨРӨӨ
Харри Жинни хоёр бие бие рүүгээ болгоомжтойгоор харна. Маргаан болж л таарна гэдгийг хоёулаа мэдэж байлаа.
ХАРРИ: Энэ зөв шийдвэр байсан.
ЖИННИ: Ятгаж байгаа юм шиг сонсогдож байна.
ХАРРИ: Чи намайг түүнтэй шударга бай гэж хэлсэн, харин үнэндээ би өөртөө шударга хандаж, миний сэтгэл юу хэлж байгааг сонсох хэрэгтэй байсан...
ЖИННИ: Харри, чи энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүрх сэтгэлтэй шидтэнүүдийн нэг, харин би зүрх сэтгэл чинь ингэж хий гэж хэлсэн гэдэгт итгэхгүй байна.
Хаалганы хонх дуугарах чимээ сонсогдов. Жинни тайлахаар явлаа.
Хэсэг хугацааны дараа Драко орж ирэв. Тэр ууртай харагдаж байсан ч үүнийгээ сайн нууж байлаа.
ДРАКО: Би энд удахгүй. Надад урт хугацаа хэрэггүй. ХАРРИ: Би юугаар туслах вэ?
ДРАКО: Би энд чамтай зөрчилдөх гэж ирээгүй. Гэхдээ миний хүү шаналж байна, би түүний эцэг учраас энд чамаас яагаад хоёр сайн найзыг салгаж байгааг чинь асуухаар ирлээ.
ХАРРИ: Би тэднийг салгаагүй.
ДРАКО: Чи тэдний хичээлийн хуваарийг өөрчилж, багш нар болон Албусыг сүрдүүлсэн байсан. Яагаад?
Харри Драко руу анхааралтай хараад, цааш эргэв.
ХАРРИ: Би хүүгээ хамгаалах ёстой.
ДРАКО: Скорпиусаас уу?
ХАРРИ: Бэйн надад хүүгийн минь эргэн тойронд харанхуй мэдрэгдэж байна гэж хэлсэн. Миний хүүгийн ойролцоо.
ДРАКО: Юуны тухай яриад байна, Поттер?
Харри эргэж Драко руу хөдөлгөөнгүй харцаар харав.
ХАРРИ: Чи түүнийг өөрийнхөө хүү гэдэгт... итгэлтэй байна уу, үнэхээр итгэлтэй байна уу, Драко?
Үхсэн мэт нам гүм болов.
ДРАКО: Энэ үгээ буцааж ав... яг одоо.
Гэвч Харри буцааж авахыг хүссэнгүй.
Драко саваагаа сугалан гаргаж ирэв.
ХАРРИ: Чи үүнийг хийхийг хүсэхгүй дээ.
ДРАКО: Тиймээ, би хийнэ.
ХАРРИ: Би чамайг гэмтээхийг хүсэхгүй байна, Драко.
ДРАКО: Ямар сонирхолтой юм бэ, учир нь би чамайг гэмтээхийг хүсч байна. Тэд эгцрэн зогсож, саваануудаа даллав.
Драко, Харри хоёр: Экспеллиармус!
Тэдний саваанууд цохилтыг буцаан, салав.
ДРАКО: Инкарсериус!
Харри Дракогийн саваанаас гарсан тэсрэлтээс бултав.
ХАРРИ: Таранталлегра!
Драко үсрэн холдов.
Чи сургуулилт хийсэн байна, тийм үү, Драко?
ДРАКО: Харин чи назгайрсан байна, Поттер. Денсогео! Харри хурдхан шиг бултлаа.
ХАРРИ: Риктусемпра!
Драко тэсрэлтээс зугатахын тулд сандалын араар оров. ДРАКО: Флипендо!
Харри агаарт эргэлдэн унахад, Драко инээд алдлаа. Үргэлжлүүлээд бай, хөгшин эр минь.
ХАРРИ: Бид нас чацуу, Драко.
ДРАКО: Би энийг илүү сайн ашигласан.
ХАРРИ: Бракиабиндо!
Драко чанга хүлэгдлээ.
ДРАКО: Энэ үнэхээр чиний чадах бүх зүйл гэж үү? Эмансипэйр.
Драко өөрийгөө чөлөөлөв.
Левикорпус!
Харри хурдхан шиг зугатав.
Мобиликорпус! Өө, энэ үнэхээр инээдтэй байна...
Драко Харриг ширээний дээгүүр доогуур цохихыг хичээв. Харри өнхрөн цаашлахад, Драко ширээн дээр үсрэн гараад, саваагаа бэлдэхэд, Харри түрүүлэн шившлэг хэлж амжлаа..
ХАРРИ: Обскуро!
Драко түүний шившлэгээс өөрийгөө чөлөөлөөд, тэд эгцрэн зогсов.
Харри Драко руу сандал явуулахад, Драко доош бултаад, саваагаараа сандлыг удаашрууллаа.
ЖИННИ: Би энэ өрөөг гуравхан минутын өмнө орхисон.
Тэр гал тогоог тойруулан хараад, агаарт хөвөх сандалнуудыг саваагаараа доош буулгалаа. /Ширүүн хоолойгоор/ Би юунаас хоцорчихов?
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...