2.9.ХОГВАРТС, ШАТАН ДЭЭР

47 5 0
                                    

9.ХОГВАРТС, ШАТАН ДЭЭР

Албус Харриг дагаж гүйнэ.

АЛБУС: Хэрвээ би зугатвал яахав? Би зугатна даа. ХАРРИ: Албус, буцаад орондоо хэвт.

АЛБУС: Би дахиад оргох болно.

ХАРРИ: Үгүй ээ, чи тэгэхгүй.

АЛБУС: Тэгнээ, харин тэр үед Рон намайг дахиж олохгүй. РОН: Миний нэр сонсогдоод байна уу даа?

Рон шатан дээр гарч ирэв. Түүний таллаж хуваасан үс нь гайхалтай харагдаж, жанч нь бага зэрэг богино хэдий ч, хувцаслалт нь намбатай байлаа.

АЛБУС: Нагац ах Рон! Дамблдортоо баярлалаа. Таны онигоонуудаас яг одоо хэрэгтэй байна...

Рон хөмсгөө зангидан, тээнэгэлзэв.

РОН: Онигоо гэнээ? Би ямар ч онигоо мэдэхгүй.

АЛБУС: Мэдээж та мэднэ. Та онигооны бүтэн цуглуулгатай штээ.

РОН /үнэхээр гайхсан байдалтай/: Онигооны цуглуулга гэнээ? За яахав. Ямартай ч, би чамайг олсондоо баяртай байна. Би чамд нэг юм өгөхөөр ирсэн юм - мм, тэгэхээр, ингэсэн, гэхдээ, за за ... Үнэндээ Падмагийн тухай, тэр энэ тухай маш их бодсон юм  их нухацтай надаас ч илүү  тэгээд энэ нь чамайг сургуульдаа сайн байхад чинь тус болох байх гэж бодлоо. Тэгээд бид чамд өдөн үзэгний цуглуулга авсан. Тийм ээ, тийм, тийм.

АЛБУС: Падма гэж хэн юм?

Харри Албус руу хөмсөг зангидан харав. ХАРРИ: Чиний нагац эгч.

АЛБУС: Надад нагац эгч Падма байдаг хэрэг үү?

РОН /Харрид хандаж/: Конфундусын шившлэгэнд өртсөн юм шиг л байна, тийм үү? /Албуст хандаж/ Миний эхнэр, Падма. Чи мэднэ шүү дээ. Чиний нүүр лүү хэт ойртож, аяархан ярьдаг, бас бага зэрэг гааны үнэртэй. /Мөрөө хавчив/ Падма, Панжугийн ээж! /Харрид хандаж/ Мэдээж, Панжугаас л болж би энд байгаа юм. Тэр дахиад л асуудалд орчихож. Би түүн рүү Аянгын захиа явуулъя гэсэн боловч, Падма намайг өөрөө очих нь дээр гэж шаардсан юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй.

АЛБУС: Гэхдээ... чи Cермионатай гэрлэсэн шүү дээ.

Пан. Рон эцэст нь юу ч ойлгохоо болив.

РОН: Xермиона гэнээ. Үгүй ээ, үгүй. Мерлины сахал минь гэж.

ХАРРИ: Албус бас Гриффиндорт хуваарилагдсанаа ч мартчихсан байна лээ. РОН: Тийм ээ, тэгэхээр, уучлаарай, хөгшин хүү минь, гэхдээ чи Гриффиндорынх. АЛБУС: Гэхдээ би яаж Гриффиндорт орсон юм бэ?

РОН: Чи Хуваарилагч бүрхийг ятгасан, санахгүй байна уу? Панжу чамайг Гриффиндорт орж чадахгүй гэж мөрий тавьсан, тиймээс чи түүнийг чадахын тулд Гриффиндорыг сонгосон. Би чамайг буруутгахгүй, /хөндий дуугаар/ бид бүгд л түүний тохуурхсан царайг харахыг

хүсдэггүй, тийм биз дээ? /Айсан байдалтай/ Гэхдээ намайг ингэж хэлсэн гэж Падмад битгий хэлээрэй.

АЛБУС: Панжу гэж хэн юм?

Рон Харри хоёр Албус руу ширтэв.

РОН: Цусаар урс гэж, чи үнэхээр чи биш болжээ, тийм үү? Ямартай ч, намайг өөртөө Аянгын захидал илгээхээс өмнө дээрдэнэ гэж найдаж байна.

Тэр хуучин байсантайгаа огтхон ч адилгүй болсон байлаа.

АЛБУС: Гэхдээ энэ ... ямар ч утгагүй юм.

ХАРРИ: Албус, чи яаж ч маягласан хамаагүй. Би бодлоо өөрчлөхгүй.

АЛБУС: Аав, танд хоёр сонголт байна, нэг нь намайг ...

ХАРРИ: Үгүй ээ, чамд нэг л сонголт байгаа, Албус. Миний үгэнд ор, эсвэл чи маш том, бүр маш том асуудалд орох болно – ойлгосон уу?

СКОРПИУС: Албус? Чи зүгээр байна. Гайхалтай.

ХАРРИ: Тэр бүрэн эдгэсэн. Харин одоо бид явах ёстой.

Албус Скорпиусыг хараад, сэтгэл нь өвдлөө. Тэгээд цааш явав.

СКОРПИУС: Чи надад уурлаад байгаа юм уу? Юу болсон бэ?

Албус зогсоод Скорпиус руу эргэж харав.

АЛБУС: Энэ ажилласан уу? Ямар нэг зүйл болсон уу?

СКОРПИУС: Үгүй ээ... Гэхдээ, Албус

ХАРРИ: Албус. Чи ямар ч утгагүй зүйл ярих гэж байсан бай, одоо үүнийгээ боль. Энэ сүүлийн сануулга шүү.

Албус аав, Скорпиус хоёрынхоо хооронд гацав.

АЛБУС: Би чадахгүй, ойлгов уу?

СКОРПИУС: Юу чадахгүй гэж?

АЛБУС: Зүгээр л бид бие биенгүйгээр илүү дээр байх болно, за юу? Скорпиус түүний араас харсаар, сэтгэл нь шархлан үлдэв

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now