1.11.ХОГВАРТС ЭКСПРЕССИЙН ДЭЭВЭР

72 7 0
                                    



11.ХОГВАРТС ЭКСПРЕССИЙН ДЭЭВЭР
Салхи маш хүчтэй үлээж байв.
СКОРПИУС: За за, бид одоо галт тэрэгний дээвэр дээр байна, маш хурдан, бас аймаар байна, өөрийнхөө талаар бас чиний талаар илүү их мэддэг болсон юм шиг санагдаж байна, гэхдээ
АЛБУС: Миний тооцоолсноор бид удахгүй гүүрэнд дөхөж очих болно, тэгээд Гэгээн Освалдын хөгшин шидтэн болон шуламнуудыг асрах газар луу бяцхан аялал хийцгээнэ.
СКОРПИУС: Юу? Хаашаа? Хараач, амьдралдаа анх удаа чиний үймээн тарихыг харж байгаадаа баяртай байна  яаая галт тэрэгний дээвэр хөгжилтэй байна шүү гэхдээ одоо  өө.
Скорпиус харахыг хүсээгүй ямар нэг юмаа олоод харчхав.
АЛБУС: Хэрвээ бидний Зөөлрүүлэх тарни ажиллахгүй бол ус маш хэрэгтэй хамгаалалт болох болно.
СКОРПИУС: Албус. Тэргэнцэртэй шулам.
АЛБУС: Аялахдаа идэх амттан авахыг хүсээ юу?
СКОРПИУС: Үгүй ээ. Албус. Тэргэнцэртэй шулам бидэн рүү ирж байна.
АЛБУС: Үгүй ээ, тэр чадахгүй, бид галт тэрэгний дээр нь байна шүү дээ...
Харин одоо тэр Тэргэнцэртэй шулам тэргэнцэрээ түрэн, хайхрамжгүйгээр наашаа ирж явахыг харлаа.
ТЭРГЭНЦЭРТЭЙ ШУЛАМ: Юм авах уу, хүүхдүүд ээ? Хулууны хуушуур? Шоколадан мэлхий? Аяган бялуу?
АЛБУС: Өө.
ТЭРГЭНЦЭРТЭЙ ШУЛАМ: Хүмүүс миний тухай тийм ч ихийг мэдэхгүй. Тэд надаас Аяган бялуу худалдаж авдаг ч, намайг анхаардаггүй юм. Хэн хамгийн сүүлд миний нэрийг асуусныг ч мартчихаж.
АЛБУС: Таныг хэн гэдэг юм бэ?
ТЭРГЭНЦЭРТЭЙ ШУЛАМ: Би мартчихаж ээ. Миний хэлж чадах зүйл гэвэл анхны Хогвартс Экспресс явахад, Отталин Гамбол өөрөө надад энэ ажлыг санал болгож байсныг л хэлж чадах байна...
СКОРПИУС: Энэ чинь  зуун ерэн жилийн өмнө шүү дээ. Та энэ ажлыг зуун ерэн жил хийж байна гэж үү?
ТЭРГЭНЦЭРТЭЙ ШУЛАМ: Миний гар нийтдээ зургаан сая Хулууны хуушуур хийсэн. Би ч үүндээ сайн шүү. Гэхдээ хүмүүс миний Хулууны хуушуур тэднийг хаа нэг тийш шилжихэд амархан болгож өгдөг гэдгийг анзаардаггүй л юм даа...
Тэр Хулууны хуушуур аваад яг л тэсрэх бөмбөгт хүрч байгаа мэт зөөлхөн барив.
Би Шоколадан мэлхийгээр юу хийж чаддагийг та нар төсөөлөх ч үгүй дээ. Зорьсон газартаа очихоос нааш энэ галт тэрэгнээс хэн ч буухыг би зөвшөөрөхгүй, хэзээ ч. Сириус Блэк болон түүний дотны найзууд, бас Фред, Жорж Уизли нар оролдсон л доо. Бүгд бүтэлгүйтсэн. Учир нь энэ галт тэрэг хүн буухад тун дургүй.
Тэргэнцэртэй шулмын гар маш хурц гадас болон хувирч, тэр инээмсэглэв.
Аяллынхаа үлдсэн хэсгийг суудалдаа сууж өнгөрүүлнэ үү.
АЛБУС: Чиний зөв байж, Скорпиус. Галт тэрэг ид шидтэй юм байна.
СКОРПИУС: Энэ үнэтэй хором мөчид, миний зөв байсанд талархах хэрэггүй дээ.
АЛБУС: Гэхдээ миний гүүрний талаар хэлсэн зөв байж доор ус байна, Зөөлрүүлэх шидээ турших цаг боллоо.
СКОРПИУС: Албус, энэ онцгүй санаа байна аа.
АЛБУС: Тийм гэж үү? (Тэр бага зэрэг эргэлзсэнээ, эргэлзэж байх цаг биш гэдгийг ойлголоо)Одоо хэтэрхий оройтсоон. Гурав. Хоёр. Нэг. Моллиэр!
Тэр үсрэнгээ шившлэгээ хэлэв. СКОРПИУС: Албус... Албус...
Тэр найзынхаа араас цөхрөнгүй харав. Тэргэнцэртэй шулам түүн рүү ирж яваа харагдлаа. Түүний үс арзайж, гадас нь үнэхээр хурц харагдаж байв.
Таны харж байгаачлан, би найзынхаа араас явах хэрэгтэй байна.
Тэр хамраа чимхээд, Албусын араас үсрэнгээ, шившлэгээ хэллээ. Моллиэр!

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now