1.7 Харри болон Жинни Поттерийн гэр.Албусын өрөө

114 9 0
                                    


7.ХАРРИ БОЛОН ЖИННИ ПОТТЕРЫН ГЭР, АЛБУСЫН ӨРӨӨ

Албус дэлхий түүний хаалганы гадна л эргэж байгаа мэт орон дээрээ сууж байв. Гадаа өдөр бүр л болдог зүйлс болж байлаа. Жэймсийн өрөөнөөс архирах чимээ сонсогдоно.

ЖИННИ: Жэймс, үсээ зүгээр орхиод, наад хараал идсэн өрөөгөө цэвэрлэ, гуйж байна.

ЖЭЙМС: Яаж тоохгүй байх юм бэ? Ягаан болчихсон байна шүү дээ. Би Үл үзэгдэх нөмрөгөө өмсөх хэрэгтэй болох нь.

Жэймс өрөөнөөсөө цухуйхад түүний үс нь ягаан байв.

ЖИННИ: Наад нөмрөгийг чинь аав чинь чамайг ингэж ашигла гэж өгөөгүй л байх.

ЛИЛИ: Миний Шидэт уусмалын номыг харсан хүн байна уу?

ЖИННИ: Лили Поттер, наадахаа маргааш сургуульдаа өмсөнө гэж бодсоны ч хэрэггүй шүү...

Лили Албусын хаалгаар гарч ирэхэд дэрвэлзсэн шидэт далавч өмссөн байв.
ЛИЛИ: Би эдэнд дуртай. Энэ үнэхээр хөнгөн.

Харри Албусын хаалганы дэргэдүүр өнгөрч яваад, шагайв.

ХАРРИ: Сайн уу.

Тэдний хооронд хэсэг эвгүй нам гүм болов. Жинни хаалгаар шагайн юу болж байгааг хараад, хэсэг саатлаа.

Хогвартсын явахын өмнөх бэлэг бэлэгнүүд Рон явуулсан байна..

АЛБУС: За за, хайрын уусмал. Ойлгомжтой.

ХАРРИ: Энэ зүгээр л хошигнол байх гэж бодож байна юунд зориулсныг нь мэдэхгүй юм. Лилид унгадаг одой хүн, Жэймсд үсээ самнахаар ягаан болгодог сам өгсөн байна лээ. Рон,Рон л бол Рон шүү дээ, тийм ээ.

Харри Албусын хайрын уусмалыг түүний орон дээр тавив. Би бас... энийг харин би өгч байгаа юм.

Тэр жижигхэн хөнжил гаргаж ирэв. Жинни Харригийн хичээж байгааг хараад, аяархан гарч явлаа.

АЛБУС: Хуучин хөнжил үү?

ХАРРИ: Би энэ жил чамд юу өгөх вэ гэж удаан бодлоо. Жэймс тэр Үл үзэгдэх нөмрөгийг авах гэж удаан хүссэн, харин Лили би түүнд далавчнууд таалагдана гэдгийг мэдэж байсан гэхдээ чиний хувьд... Чи одоо 14 настай, Албус, тэгээд би чамд ямар нэгэн утга учиртай зүйл өгөхийг хүссэн юм. Энэ... ээжээс минь үлдсэн сүүлчийн зүйл. Ганцхан зүйл. Би үүнийг Дарслийнд байхдаа нөмөрдөг байсан. Би үүнийг алга болсон гэж бодож байсан ч, чиний авга эгч Петуньяг нас барахад энэ түүний эд зүйлс дунд байсан байна. Тэгээд Дадли үүнийг олоод, сайхан сэтгэл гаргаж над руу явуулсан юм. Би аз хүссэн үедээ үүнийг гаргаж ирдэг юм. Тэгээд чамайг сонирхох болов уу гэж...

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now