3.ХОГВАРТС, ЗАХИРЛЫН ӨРӨӨ
Харри, Жинни хоёр профессор МакГонагаллын өрөөнд сууж байлаа.
ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Бас бид Хориотой ойн яг хаана гэдгийг мэдэхгүй хэрэг үү?
ХАРРИ: Би ийм зүүд ойрын хэдэн жил зүүдлээгүй. Гэхдээ Албус тэнд байсан. Түүнийг байсан гэдгийг би мэдэж байна.
ЖИННИ: Бид аль болох хурдан хайж эхлэх хэрэгтэй байна.
ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Би та нарт туслуулахаар профессор Лонгботтомыг явуулъя түүний ургамлын талаарх мэдлэг хэрэг болж магадгүй бас
Гэнэт янданд түчигнэх чимээ гарав. Профессор МакГонагалл санаа зовсон байдалтай тийш харав. Дараа нь Xермиона яндангаас гарч ирлээ.
XЕРМИОНА: Энэ үнэн үү? Би туслах уу?
ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Сайд аа энэ үнэхээр гэнэтийн явдал байлаа...
ЖИННИ: Энэ миний буруу байх би тэднийг Сонины тусгай дугаар гаргаач гэж гуйсан юм. Сайн дураар туслах хүн хайхын тулд.
ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Зөв өө. Маш ухаантай байна. Би ... илүү олныг хүлээх хэрэгтэй бололтой.
Хөө тортог болсон Рон араас нь сүмсэнд будагдсан оройн хоолны алчуураа барьсаар гарч ирэв.
РОН: Би ямар нэг юмнаас хоцорчихсон уу? Яарсандаа хоолоо ч дуусгаж амжсангүй. /Xермиона түүнийг алчуураараа хувцсаа цэвэрлэхийг харна/ Юу вэ?
Янданд дахин нижигнэх чимээ гарч, Драко унаж ирээд, эргэн тойрноо хөө тортог болгочихов. Бүгд түүнийг гайхсан байдалтай харцгаалаа. Тэр хөөгөө цэвэрлэхийг хичээнгээ,
ДРАКО: Шалыг чинь бохирдуулсанд уучлаарай, Минерва.
ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Энэ яндан минийх учраас би уучлалт гуйх хэрэгтэй байх.
ХАРРИ: Чамайг хараад гайхаж байна шүү, Драко. Би чамайг миний зүүдэнд итгэдэггүй гэж бодсон юмсан.
ДРАКО: Би зүүдэнд чинь биш, азанд чинь итгэж байна. Харри Поттер үргэлж л үйл явдлын төвд байдаг. Бас хүү минь надтай хамт аюулгүй буцах хэрэгтэй байна.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...