1.15.ХАРРИ БОЛОН ЖИННИ ПОТТЕРЫН ГЭР, ГАЛ ТОГОО

72 5 1
                                    

15.ХАРРИ БОЛОН ЖИННИ ПОТТЕРЫН ГЭР, ГАЛ ТОГОО

Харри, Рон, Xермиона, Жинни нар ширээ тойрон хооллоцгоож байв.

XЕРМИОНА: Би Дракод Яамнаас хэн ч Скорпиусын тухай яриагүй гэж хэлээд л байгаа. Цуу яриаг бид гаргаагүй.

ЖИННИ: Би түүнийг Асториаг алдсаных нь дараа, бидний тусламж хэрэгтэй эсэхийг асууж захидал бичсэн. Би Скорпиусыг Албусын найзын хувьд, Зул сарын баяраар бидэнтэй хамт байхыг хүсэх байх гэж бодсон юм... Миний шар шувуу "Миний хүүгийн тухай энэ бүх хуурамч мэдээллийг няцаа гэж нөхөртөө хэл" гэсэн ганцхан өгүүлбэртэй хариу авчирсан.

XЕРМИОНА: Тэр үүнээс болж шаналж байгаа. ЖИННИ: Тэр үнэхээр зовж байгаа, үнэхээр их.

РОН: Би түүнийг эхнэрээ алдсанд харамсаж байгаа ч, тэр Xермионаг буруутгахад.. Тэгэхээр... (Харри руу харав) ... Би түүнд байнга л хэлдэг ч, тэр тоодоггүйтэй л адилхан.

XЕРМИОНА: Түүнд гэнэ ээ?

РОН: Троллууд үдэшлэг зохиохоор явж, аварга биетүүд хуриманд явж байсан байж ч болно. Чи Албусд санаа зовсноосоо л болж, муу зүйл бодож, харин сорви чинь чи хөгширч байгаа учраас өвдсөн ч байж болно шүү дээ.

ХАРРИ: Хөгширч байгаа гэнээ? Баярлалаа, анд минь.

РОН: Үнэн шүү, би лав суух бүртээ л ёолдог болсон. Ёолох шүү. Харин миний хөл  хөлөнд л асуудал байна даа. Би хөлнийхөө өвчний тухай дуу бичсэн ч чадна  магадгүй чиний өвдөлт минийхтэй л адил байх.

ЖИННИ: Шал хэрэггүй юм ярьж байх юм аа.

РОН: Энэ л миний онцлог шүү дээ. Бас би чиний бүх зүйлийг хайрладаг шүү, Чөргөр Жинни минь.

ЖИННИ: Чи ингэхээ болихгүй бол, би ээжид хэлнэ шүү. РОН: Чи тэгэхгүй дээ.

XЕРМИОНА: Хэрвээ Волдемортын нэг хэсэг амьд байгаа бол, ямар ч байдалтай байсан гэсэн бид бэлтгэх хэрэгтэй. Бас би айж байна.

ЖИННИ: Би ч гэсэн айгаад байна.

РОН: Надад ээжээс өөр айдаг зүйл байхгүй.

XEРМИОНА: Би энэ удаад Корнелиус Фаж шиг байхгүй гэж л хэлэх гэсэн юм, Харри. Би толгойгоо элсэнд шургуулахгүй шүү. Бас энэ нь намайг Драко Малфойтой муудалцуулах ч бай хамаагүй.

РОН: Чи энийг алдар нэрний төлөө хийгээгүй гэх гээ юу?

Xермиона Рон руу яг цохих гэж байгаа мэт харсанд, Рон цаашаа зугатаачихав.

Xермиона цохиж амжсангүй.

Жинни Роныг цохиж, Рон ярвайв.

Цохилт. Үнэхээр чанга цохилт байлаа.

Гэнэт өрөөнд шар шувуу орж ирэв. Тэр нислэгээ удаашруулан, Харригийн тавган дээр захиа унагалаа.

XЕРМИОНА: Шар шувуу ирэхэд арай л оройтсон юм биш үү. Харри захиаг нээгээд, гайхав.

ХАРРИ: Профессор МакГонагаллаас иржээ.

ЖИННИ: Юу гэж байх юм?

Харригийн царай барайж эхлэв.

ХАРРИ: Жинни, Албус,Албус, Скорпиус хоёр сургуульдаа очоогүй байна. Тэд алга болжээ.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now