1.18.ИД ШИДИЙН ЯАМ, ГУДАМ

64 5 0
                                    



18.ИД ШИДИЙН ЯАМ, ГУДАМ

СКОРПИУС/ХАРРИ: Энд байгаа гэдэгт нь итгэлтэй байна уу?

Харуул алхаж өнгөрөхөд, Скорпиус(Харри) Делфи(Хермиона)хоёр жүжиглэх гэж хичээв.

Тиймээ, сайд аа, энэ асуудал урт хугацаандаа Яаманд хэрхэн нөлөөлөх талаар би бодож байна, тийм ээ.

ХАМГААЛАГЧ /толгой дохин/: Сайд аа.

ДЕЛФ (ХЕРМИОНА): Үүнийг хамтдаа тунгаан бодоцгооё. Хамгаалагчийг явж өнгөрөхөд, тэд сэтгэл амран санаа алдав.

Үнэнийг хэлүүлэгч уусмалыг ашиглая гэдэг манай авга ахын санаа байсан юм бид үүнийг Яамны ажилтны уух юманд сэмхэн хийсэн. Тэр бидэнд Цаг хугацааны эрчлүүрийг Ид шидийн яамны сайд өөрийнхөө өрөөнд хадгалж байгааг хэлсэн юм

Тэд бараг хаалганд тулжирээд байтал, гэнэт чимээ сонсогдов. ХЕРМИОНА /дотроос/: Харри... бид энэ талаар ярилцах хэрэгтэй... ХАРРИ /дотроос/: Яриад байх юм байхгүй.

ДЕЛФИ(ХЕРМИОНА): Үгүй ээ.

АЛБУС/РОН: Хермиона аав хоёр байна. Хэсэгхэн зуур бүгд сандарцгаав.

СКОРПИУС(ХАРРИ): За за, нуугдах газар. Нуугдах газар алга байна. Хэн нэг нь Үл үзэгдэх шившлэг мэдэхгүй юу?

ДЕЛФИ(ХЕРМИОНА): Бүгдээрээ түүний өрөө рүү орох уу? АЛБУС(РОН): Тэр өрөө рүүгээ ирж байна.

ДЕЛФИ(ХеРМИОНА): Өөр газар алга байна шүү дээ.

Тэр хаалгыг онгойлгохыг хичээв.

ХЕРМИОНА /гаднаас/: Хэрвээ чи энэ талаар надтай эсвэл Жиннитэй ярилцахгүй юм бол... СКОРПИУС(ХАРРИ): Хойшоо бол. Алохомора!

Тэр саваагаа хаалга руу чиглүүлэхэд, хаалга зөөлөн онгойв. Тэр баярлан инээмсэглэлээ. Албус. Түүнийг саатуул. Чи л үүнийг хийх хэрэгтэй.

ХАРРИ /гаднаас/: Юу хэлүүлэх гэсэн юм бэ?

АЛБУС/РОН: Би юу? Яагаад?

ДЕЛФИ(ХЕРМИОНА): Бидний хэн нь ч чадахгүй шүү дээ, тийм биз дээ. Бид бол тэд байна.

ХЕРМИОНА /гаднаас/: Чиний хэлсэн зүйл буруу гэдэг нь тодорхой гэхдээ ингэж хэлэхэд хүргэх ямар нэг хүчин зүйл байсан л байх

АЛБУС/РОН: Гэхдээ би чадахгүй... чадахгүй...

Хермиона, Харри хоёр гаднаас орж ирэхийн алдад Албус(Рон) хаалгыг онгойлгон гарч очив. ХАРРИ: Xермиона, чамайг санаа тавьж байгаад талархаж байна гэхдээ ингэх хэрэггүй  ХЕРМИОНА: Рон?

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now