9.ХОГВАРТС, ШАТАН ДЭЭР
Албус Харриг дагаж гүйнэ.
АЛБУС: Хэрвээ би зугатвал яахав? Би зугатна даа. ХАРРИ: Албус, буцаад орондоо хэвт.
АЛБУС: Би дахиад оргох болно.
ХАРРИ: Үгүй ээ, чи тэгэхгүй.
АЛБУС: Тэгнээ, харин тэр үед Рон намайг дахиж олохгүй. РОН: Миний нэр сонсогдоод байна уу даа?
Рон шатан дээр гарч ирэв. Түүний таллаж хуваасан үс нь гайхалтай харагдаж, жанч нь бага зэрэг богино хэдий ч, хувцаслалт нь намбатай байлаа.
АЛБУС: Нагац ах Рон! Дамблдортоо баярлалаа. Таны онигоонуудаас яг одоо хэрэгтэй байна...
Рон хөмсгөө зангидан, тээнэгэлзэв.
РОН: Онигоо гэнээ? Би ямар ч онигоо мэдэхгүй.
АЛБУС: Мэдээж та мэднэ. Та онигооны бүтэн цуглуулгатай штээ.
РОН /үнэхээр гайхсан байдалтай/: Онигооны цуглуулга гэнээ? За яахав. Ямартай ч, би чамайг олсондоо баяртай байна. Би чамд нэг юм өгөхөөр ирсэн юм - мм, тэгэхээр, ингэсэн, гэхдээ, за за ... Үнэндээ Падмагийн тухай, тэр энэ тухай маш их бодсон юм их нухацтай надаас ч илүү тэгээд энэ нь чамайг сургуульдаа сайн байхад чинь тус болох байх гэж бодлоо. Тэгээд бид чамд өдөн үзэгний цуглуулга авсан. Тийм ээ, тийм, тийм.
АЛБУС: Падма гэж хэн юм?
Харри Албус руу хөмсөг зангидан харав. ХАРРИ: Чиний нагац эгч.
АЛБУС: Надад нагац эгч Падма байдаг хэрэг үү?
РОН /Харрид хандаж/: Конфундусын шившлэгэнд өртсөн юм шиг л байна, тийм үү? /Албуст хандаж/ Миний эхнэр, Падма. Чи мэднэ шүү дээ. Чиний нүүр лүү хэт ойртож, аяархан ярьдаг, бас бага зэрэг гааны үнэртэй. /Мөрөө хавчив/ Падма, Панжугийн ээж! /Харрид хандаж/ Мэдээж, Панжугаас л болж би энд байгаа юм. Тэр дахиад л асуудалд орчихож. Би түүн рүү Аянгын захиа явуулъя гэсэн боловч, Падма намайг өөрөө очих нь дээр гэж шаардсан юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй.
АЛБУС: Гэхдээ... чи Cермионатай гэрлэсэн шүү дээ.
Пан. Рон эцэст нь юу ч ойлгохоо болив.
РОН: Xермиона гэнээ. Үгүй ээ, үгүй. Мерлины сахал минь гэж.
ХАРРИ: Албус бас Гриффиндорт хуваарилагдсанаа ч мартчихсан байна лээ. РОН: Тийм ээ, тэгэхээр, уучлаарай, хөгшин хүү минь, гэхдээ чи Гриффиндорынх. АЛБУС: Гэхдээ би яаж Гриффиндорт орсон юм бэ?
РОН: Чи Хуваарилагч бүрхийг ятгасан, санахгүй байна уу? Панжу чамайг Гриффиндорт орж чадахгүй гэж мөрий тавьсан, тиймээс чи түүнийг чадахын тулд Гриффиндорыг сонгосон. Би чамайг буруутгахгүй, /хөндий дуугаар/ бид бүгд л түүний тохуурхсан царайг харахыг
хүсдэггүй, тийм биз дээ? /Айсан байдалтай/ Гэхдээ намайг ингэж хэлсэн гэж Падмад битгий хэлээрэй.
АЛБУС: Панжу гэж хэн юм?
Рон Харри хоёр Албус руу ширтэв.
РОН: Цусаар урс гэж, чи үнэхээр чи биш болжээ, тийм үү? Ямартай ч, намайг өөртөө Аянгын захидал илгээхээс өмнө дээрдэнэ гэж найдаж байна.
Тэр хуучин байсантайгаа огтхон ч адилгүй болсон байлаа.
АЛБУС: Гэхдээ энэ ... ямар ч утгагүй юм.
ХАРРИ: Албус, чи яаж ч маягласан хамаагүй. Би бодлоо өөрчлөхгүй.
АЛБУС: Аав, танд хоёр сонголт байна, нэг нь намайг ...
ХАРРИ: Үгүй ээ, чамд нэг л сонголт байгаа, Албус. Миний үгэнд ор, эсвэл чи маш том, бүр маш том асуудалд орох болно – ойлгосон уу?
СКОРПИУС: Албус? Чи зүгээр байна. Гайхалтай.
ХАРРИ: Тэр бүрэн эдгэсэн. Харин одоо бид явах ёстой.
Албус Скорпиусыг хараад, сэтгэл нь өвдлөө. Тэгээд цааш явав.
СКОРПИУС: Чи надад уурлаад байгаа юм уу? Юу болсон бэ?
Албус зогсоод Скорпиус руу эргэж харав.
АЛБУС: Энэ ажилласан уу? Ямар нэг зүйл болсон уу?
СКОРПИУС: Үгүй ээ... Гэхдээ, Албус
ХАРРИ: Албус. Чи ямар ч утгагүй зүйл ярих гэж байсан бай, одоо үүнийгээ боль. Энэ сүүлийн сануулга шүү.
Албус аав, Скорпиус хоёрынхоо хооронд гацав.
АЛБУС: Би чадахгүй, ойлгов уу?
СКОРПИУС: Юу чадахгүй гэж?
АЛБУС: Зүгээр л бид бие биенгүйгээр илүү дээр байх болно, за юу? Скорпиус түүний араас харсаар, сэтгэл нь шархлан үлдэв
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...