1.13.ХӨГШИН ШИДТЭН БОЛОН ШУЛМУУДАД ЗОРИУЛСАН ГЭГЭЭН ОСВАЛДЫН АСРАМЖИЙН ГАЗАР

63 5 0
                                    

13.ХӨГШИН ШИДТЭН БОЛОН ШУЛМУУДАД ЗОРИУЛСАН ГЭГЭЭН ОСВАЛДЫН АСРАМЖИЙН ГАЗАР

Энэ бол эмх замбараагүй байдал. Энэ бол ид шид. Энэ бол хөгшин шидтэн болон шулмуудад зориулсан Гэгээн Освалдын асрамжийн газар бөгөөд таны төсөөлснөөс ч илүү байх болно. Явдаг зурагнууд таны амьдралд шившлэг хийж, оёдлын утаснууд эмх замбараагүй байдалд таныг уруу татаж, эрэгтэй сувилагч нар танго бүжиглэх болно.

Энд ямар нэг шалтгаантайгаар, ямарваа нэг зүйл хийхийн тулд биш, зөвхөн хөгжилдөхийн тулд ид шид үзүүлцгээнэ. Тиймээс хичнээн хөгжилтэй байдаг гээч.

Албус, Скорпиус хоёр эдний дунд ороод үнэхээр гайхаж, бас бага зэрэг айлаа. АЛБУС, СКОРПИУС ХОЁР: Уучлаарай, өршөөгөөрэй..

СКОРПИУС: За за, энэ үнэхээр галзуурсан газар байна.

АЛБУС: Бид Амос Диггориг хайж байгаа юм л даа.

Гэнэт бүгд чимээгүй болчихов.

НООСОН УТСАН ЭМЭГТЭЙ: Хөвгүүд ээ, өрөвдөлтэй хуучин зүлэг авмаар байна уу? Делфи инээмсэглэсээр хүрч ирэв.

ДЕЛФИ: Албус? Албус! Чи ирчихээ юу? Ямар гайхалтай хэрэг вэ! Ирээд Амостой уулз л даа.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now