16.ЦАГААН ТАНХИМ, ЗООРЬСкорпиус шил рүү нүдээ онийлгон харав.
СКОРПИУС: Тэгэхээр бид үүнийг уух хэрэг үү?
АЛБУС: Скорпиус, би үнэхээр чамд үүнийг тайлбарлах хэрэгтэй гэж үү. Делфид бидэнд үүнийг бэлтгэж өгснийх нь төлөө талархах хэрэгтэй, бид энэ уусмалыг ууж зүсээ хувиргаад, Ид шидийн яам руу нэвтрэх боломжтой болно.
СКОРПИУС: За за, хоёр асуудал байна. Нэгт, энийг хийхэд өвдөх болов уу?
ДЕЛФИ: Миний ойлгосноор маш их.
СКОРПИУС: Баярлалаа. Мэдэхэд сайхан байна. Хоёрдахь асуудал: Хувиргагч уусмал ямар амттайг мэдэх үү? Учир нь би үүнийг загас шиг амттай гэж сонсож байсан юм л даа, хэрвээ тийм бол би үүнийг шууд л бөөлжөөд гаргачихна. Загас надад тохирдоггүй юм. Хэзээ ч.
ДЕЛФИ: Сануулсныг чинь анхааралдаа авлаа. (Тэр уусмалын ар дээр тогшиж байв)
Энэ загас шиг амтагдахгүй дээ. (Тэр хувирч эхлэв. Энэ аймшигтай харагдаж байлаа) Үнэндээ энэ бага зэрэг аятайхан амттай юм. Өвдөж л байна л даа, гэхдээ ... (Тэр чангаар хэхрэв) Зүгээр л бага зэрэг хүчтэй юм аа.
АЛБУС: За за, гайхалтай байна шүү. СКОРПИУС: Хоёр дахин гайхалтай.
ДЕЛФи/XЕРМИОНА: Би түүн шиг сонсогдоно гэж үнэхээр бодсонгүй шүү. Гурав дахин гайхалтай.
АЛБУС: Зөв өө, би дараагийнх нь.
СКОРПИУС: Үгүй ээ. Үгүй шүү, бурхан минь. Хэрвээ бид үүнийг хийх гэж байгаа бол, хамтдаа хийцгээе. /Тэр яг адилхан харагдах хоёр шилийг авлаа/
АЛБУС: Гурав, хоёр, нэг.
Тэд хөөж эхлэв.
Үгүй ээ, энэ ч сайн хэрэг шүү. /Тэр өвдөлтөндөө шаналж байлаа/ Тийм ч сайн биш юм аа.
Тэд хоёулаа хувирч эхлэсэн бөгөөд аймшигтай харагдаж байв.
Албус Рон болж хувирсан бол, Скорпиус Харри болсон байлаа.
Тэд бие биенээ хараад хэсэг чимээгүй зогсов.
АЛБУС/РОН: Энэ бага зэрэг хачин юм аа, тийм үү?
СКОРПИУС/ХАРРИ :энэ түүнд үнэхээр таалагдсан бололтой/: Өрөө рүүгээ яв. Яг одоо өрөө рүүгээ яв. Чи итгэмээргүй муухай бас муу хүү юм.
АЛБУС/РОН /инээн/: Скорпиус...
СКОРПИУС/ХАРРИ /жанчаа мөрөн дээгүүрээ нөмрөн/: Энэ чиний санаа байсан – би тэр болох, чи Рон болох! Би зүгээр л өмнө нь жоохон хөгжилдөе гэж бодсон юм... /Чангаар хэхрэв/ За за, энэ үнэхээр муухай байлаа.
АЛБУС/РОН: Нагац ах Рон бага зэрэг гүзээ сууж байгаа юм байна даа, гэхдээ тэр үүнийгээ хичнээн сайн нуудаг гээч.
ДЕЛФИ/XEРМИОНА: Бид явах хэрэгтэй гэж бодохгүй байна уу? Тэд гудамжинд гарч, утасны бүхээг рүү ороод 62442 руу залгав.
УТАСНЫ БҮХЭЭГ: Тавтай морил, Харри Поттер. Тавтай морил, Xермиона Грейнжер. Тавтай морил, Роналд Уизли.
Телефоны бүхээг шал руу доош орж алга болоход тэд инээмсэглэв.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...