14.ГЭГЭЭН ОСВАЛДЫН ХӨГШИН ШУЛАМ БОЛОН ШИДТЭНҮҮДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР, АМОСЫН ӨРӨӨ 1р хэсэг
Амос Албус, Скорпиус хоёрыг хараад ундууцав. Делфи тэр гурвыг харлаа.
АМОС: За тэгэхээр, үүнийг тодруулцгаая. Чи бидний яриаг нууцаар сонссон чамд зориулагдаагүй яриаг нууцаар сонсоод тэгээд чи үнэндээ зөвшөөрөлгүйгээр бусдын ажлыг булааж хийх гэсэн юм биз дээ.
АЛБУС: Манай аав танд худлаа хэлсэн би мэдэж байна. Тэдэнд Цаг хугацааны эрчлүүр байгаа.
АМОС: Тийм ээ, тэдэнд байгаа. Одоо чи явж болно.
АЛБУС: Юу? Үгүй ээ. Бид энд танд туслахаар ирсэн юм.
АМОС: Тусламж гэнээ? Хоёр өсвөр насны хүү надад юугаар туслах билээ?
АЛБУС: Манай аав танд насанд хүрээгүй хүүхэд шидтэний ертөнцийг өөрчилж чадахыг нотлоогүй гэж үү.
АМОС: Тэгэхээр би чамайг Поттер болохоор чинь үүнд оролцохыг зөвшөөрөх ёстой болж байна уу? Алдартай нэрэнд чинь итгэх хэрэгтэй юм байна, тийм үү?
АЛБУС: Үгүй ээ!
АМОС: Поттер Слицерины танхимд тийм ээ, би чиний талаар сонссон Малфой бас чамтай хамт надтай уулзахаар ирээ юу Волдеморт байж магадгүй Малфой? Чамайг Хар шидтэй холбоогүй гэж хэн хэлэх юм?
АЛБУС: Гэхдээ
АМОС: Чиний мэдээлэл ойлгомжтой байсан, гэхдээ баталгаа чинь ашигтай юм. Чиний аав худлаа хэлсэн. Одоо яв. Та хоёр хоёулаа. Тэгээд миний цагийг үрэхээ больж үз.
АЛБУС (хүчтэй бөгөөд тодоор) Үгүй ээ, миний үгийг сонсооч, та өөрөө хэлсэн шүү дээ миний аавын төлөө хичнээн их цус урссан билээ дээ. Надад үүнийг өөрчлөхөд чинь туслахыг зөвшөөрөөч дээ. Түүний алдаануудын нэгийг ч болов залруулахад туслаач дээ. Надад итгэ.
АМОС: Намайг сонсоогүй юу, хүү минь. Надад чамд итгэх ямар ч шалтгаан алга. Тиймээс яв. Яг одоо. Намайг чамайг явуулахаас өмнө.
Тэр саваагаа сүрдүүлсэн байдалтай дээш өргөв. Албус савааг хараад өөрийгөө хамгаалахаар бэлдэхэд, Амос түүн рүү дайрав.
СКОРПИУС: Алив ээ, найз минь, хэрвээ бидэнд сайн хийж чаддаг нэг зүйл байгаа бол энэ нь энэ бидний байх ёстой газар биш гэдгийг мэдэх л байх байсан.
Албус дурамжхан буцав. Скорпиус түүнийг цааш түлхлээ. Тэд эргээд, цааш явлаа. ДЕЛФИ: Тэдэнд итгэх нэг шалтгаан байна гэж би бодож байна, авга ах аа.
Тэд зогсов.
Тэд бол сайн дураараа туслахыг хүссэн цорын ганц хүмүүс. Тэд хүүг тань буцааж авчрахын тулд эрсдэл хүлээх зоригтой байна. Үнэндээ, би тэднийг эрсдэлтэй учирна гэдэгт итгэлтэй байна...
АМОС: Бид Седрикийн тухай ярьж байна...
ДЕЛФИ: Тэгээд Хогвартсад хэн нэгэн байх нь маш том давуу тал болно доо гэж та өөрөө хэлээгүй гэж үү?
Делфи Амосын толгой дээр үнсэв. Амос Делфиг хараад, дараа нь хөвгүүд рүү харлаа.
АМОС: Яагаад? Яагаад та нар өөрсдийгөө эрсдэлд оруулахыг хүсээд байгаа юм бэ? Энэ чамд юугаараа ашигтай гэж?
АЛБУС: Би илүү нэгэн байх нь ямар гэдгийг мэднэ. Таны хүү үхэх шаардлагагүй байсан, ноён Диггори. Бид танд түүнийг буцааж авчрахад туслаж чадна.
АМОС (эцэст нь сэтгэл хөдлөлөө гаргав) Миний хүү миний хүү надад байсан хамгийн сайхан зүйл байсан юм харин чиний зөв, энэ бол шударга бус явдал байсан үнэхээр шударга бус. Хэрвээ чи үнэхээр хэлж байгаа бол...
АЛБУС: Бид үнэнээсээ ярьж байна.
АМОС: Энэ осолтой байж мэдэх юм.
АЛБУС: Бид мэднэ ээ.
СКОРПИУС: Бид мэдэж байгаа хэрэг үү?
АМОС: Делфи чи тэдэнтэй хамт явахаар шийдэж байна уу?
ДЕЛФИ: Хэрвээ энэ таныг баяртай болгох юм бол тэгье ээ, авга ах аа. Албус Делфи хоёр бие биерүүгээ харж инээмсэглэв.
АМОС: Цаг хугацааны эрчлүүр та нарын амь насанд аюултай гэдгийг ойлгож байгаа биз дээ?
АЛБУС: Бид амь насаараа дэнчин тавихад бэлэн байна аа.
СКОРПИУС: Тийм гэж үү?
АМОС (гашуудалтайгаар) Би та нарыг эсэн мэнд ирнэ ээ гэж найдаж байна.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...