1.8 ЗҮҮД,Хадан дээрх зуслан

106 8 0
                                    



8.ЗҮҮД, ХАДАН ДЭЭРХ ЗУСЛАН

Аймшигтай чимээ гаран, хаалга эвдэрч эхлэв. Дадли Дарсли, нагац эгч Петунья, нагац ах Вернон нар орныхоо ард бөөгнөрлөө.

ДАДЛИ : Ээж ээ, энэ надад таалагдахгүй байна.

ПЕТУНЬЯ: Энд ирсэн нь буруу гэж би мэдээд байсан юм аа. Вернон. Вернон. Бидэнд нуугдах газар байхгүй. Хангалттай хол газар гэж хаана ч байхгүй.

Дахиад хаалга нүдлээ.

ВЕРНОН: Тэсээрэй. Тэсээрэй. Энэ юу ч байлаа гэсэн, энд орж ирж чадахгүй.

ПЕТУНЬЯ: Бид хараагдчихаж! Тэр биднийг хараасан байна!!!!!!!

Энэ хүү биднийг хараачихаж! Залуу Харри руу харавЭнэ бүгд чиний буруу. Нүх рүүгээ буцаад ор.

Залуу Харри Вернон ахыг буу гаргаж ирэхийг хараад хойшоо ухрав.

ВЕРНОН: Хэн ч байлаа гэсэн, би чамд анхааруулж байна би зэвсэгтэй шүү.

Хүчтэй цохих чимээ гарч, хаалга нугасаараа салан унав. Хагрид хаалганы голд зогсож байлаа. Тэр бүгдийг нь тойруулан харав.

ХАГРИД: Аяга цай уухаас татгалзахааргүй л байна шүү. Амаргүй аялал байлаа.
ДAРСЛИ: Түүнийг. Хараач. Ээ.

ВЕРНОН: Хойшоо. Хойшоо. Миний араар ор, Петунья. Миний араар ор, Дадли. Бид удахгүй энэ аварга хүнийг алга болохыг харах болно.

ХАГРИД: Аварга юу гэнээ?

Тэр Вернон ахын бууг аваад,

Энийг харалгүй удсан байна шүү.

Хагрид бууг нугалаад зангидчихав.

Өө, яанаа.

Тэгээд анхаарал нь гэнэт сарнин, Залуу Харриг олж харлаа.

Харри Поттер.

ЗАЛУУ ХАРРИ: Сайн байна уу?

ХАГРИД: Сүүлчийн удаа чамайг харахад чи жоохон байсан. Чи яг аав шигээ юм, харин нүд чинь ээжийнхтэйгээ адилхан.

ЗАЛУУ ХАРРИ: Та миний эцэг эхийг мэддэг юм уу?

ХАГРИД: Өө миний энэ хүмүүжилийг үү! Төрсөн өдрийн мэнд хүргэе. Би нэг юм авчирсан дээр нь суучихсан байж магадгүй гэхдээ амт нь дажгүй шүү.

Тэгээд цувныхаа дотор талаас бага зэрэг бяцарсан, ногооноор "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Харри" гэж бичсэн шоколадтай бялуу гаргаж ирэв.

ЗАЛУУ ХАРРИ: Та хэн бэ?

ХАГРИД /инээн/: Тэгэлгүй яахав, би өөрийгөө танилцуулаагүй юм байна шүү дээ. Рубеус Хагрид, Хогвартсын түлхүүр хадгалагч сахиул. Цай юу болов оо? Танайд байвал хатуу юмнаас ч буцахааргүй л байна.

ЗАЛУУ ХАРРИ: Хог юу гэнээ?

ХАГРИД: Хогвартс. Чи Хогвартсын талаар бүгдийг мэднэ, тийм биз дээ?
ЗАЛУУ ХАРРИ: Мм үгүй ээ. Уучлаарай.

ХАГРИД: Уучлаарай гэнээ? Тэд л уучлалт гуйх ёстой байх! Би чамайг захидлуудыг аваагүйг мэдэж л байсан, гэхдээ арай ч Хогвартсын талаар юу ч мэдэхгүй байх юм гэж санасангүй! Чи эцэг эхийгээ энэ бүхнийг хаана сурсан юм бол гэж бодож байсангүй юу?

ЗАЛУУ ХАРРИ: Юу сурсан гэж?

Хагрид Вернон ах руу заналхийлсэн байртай харав.

ХАГРИД: Чи энэ хүүг энэ бүхний тухай юу ч мэдэхгүй гэж хэлэх гээд байна уу?
ВЕРНОН: Энэ хүүд дахиад юм хэлэхийг чинь би хориглож байна!
ЗАЛУУ ХАРРИ: Надад юу хэлнэ гэж?

Хагрид Вернон ах руу нэг, дараа нь Залуу Харри руу бас харав.

ХАГРИД: Харри чи бол шидтэн бүх зүйл өөрчлөгдсөн. Чи бол дэлхий дээрх хамгийн алдартай шидтэн.

Тэгтэл өрөөний араас шивнэх Волдемортын хоолой ХХААААРРРРИИИИИ ППППООООТТТТТЕРРР

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now