1.10 Хогвартс Экспресс

95 7 0
                                    

10.Хогвартс экспресс

Албус галт тэрэгний урд хэсэг рүү хурдан алхана. РӨҮЗ: Албус, би чамайг хайж байлаа...

АЛБУС: Намайг уу? Яагаад?

Рөүз хэлэх үгээ эвлүүлж ядан байв.

РӨҮЗ: Албус, дөрөв дэх жил эхлэж байна, бидний хувьд шинэ хичээлийн жил эхлэлээ. Би дахиад найзууд болохыг хүсч байна.

АЛБУС: Бид хэзээ ч найзууд байгаагүй.

РӨҮЗ: Наадах чинь арай ширүүдэж байна. Намайг зургаан настай байхад чи миний хамгийн сайн найз байсан.

АЛБУС: Түүнээс хойш олон жил өнгөрсөн байна.

Тэр явахыг хичээхэд, Рөүз түүнийг хоосон тасалгаа руу түлхээд оруулчихав.

РӨҮЗ: Чи цуу яриа сонссон уу? яам хэд хоногийн өмнө нэгжлэг хийсэн. Танай аав гарцаагүй үнэхээр зоригтой байсан.

АЛБУС: Чи яаж үргэлж ийм зүйлсийн талаар мэдэж байдаг юм бэ, харин би мэдээгүй.

РӨҮЗ: Гарцаагүй тэр тэдний нэгжсэн шидтэн Теодор Нотт, хууль зөрчсөн эд зүйлс хадгалж байсан хууль бус Цаг хугацааны эрчлүүр. Хамгийн шилдэгийг нь.

Албус Рөүз рүү бүгдийг ойлгосон байдлаар харав.

АЛБУС: Цаг хугацааны эрчлүүр гэнээ? Аав Цаг хугацааны эрчлүүр олсон гэж үү?

РӨҮЗ: Чшш. Тийм ээ, мэдэж байна. Гайхалтай байгаа биз дээ?

АЛБУС: Чи итгэлтэй байна уу.

РӨҮЗ: 100 хувь.

АЛБУС: Одоо би Скорпиусыг олох хэрэгтэй байна.

Тэгээд тэр цаашаа явахад, Рөүз өөрийнхөө асуултын хариуг авахыг оролдон араас нь дагав.

РӨҮЗ: Албус!

Албус гэнэт эргэв.

АЛБУС: Хэн чамд надтай ярилцах хэрэгтэй гэж хэлсэн бэ?

РӨҮЗ: За за, магадгүй танай ээж манай аав руу шар шувуу илгээсэн байх учир нь тэр чамд санаа зовж байсан. Тэгээд би бодсон юм...

АЛБУС: Намайг ганцааранг минь орхи, Рөүз.

Скорпиус дандаа л суудаг тасалгаандаа сууж байлаа. Албус эхлээд орж ирэхэд, Рөүз араас нь дагасаар байв.

СКОРПИУС: Албус! Өө, сайн уу Рөүз, чамаас юу үнэртээд байна аа?

РӨҮЗ: Надаас юу үнэртэж байна гэж?

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now