1.2 Есөн бүхэл дөрөвний гурав дугаар тавцан

280 18 3
                                    

2.9 бүхэл 4ны 3-р тавцан

Хогвартсэкспрессээс өтгөн цагаан уур суунаглаж, тавцанг бүрхэнэ.

Харин энд өөрсдийн ажлаа хөөцөлдөж яваа, дэгжин хувцасласан хүмүүсийн оронд, урт жанч нөмөрсөн шидтэн болон шулмууд хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж байлаа.

Албус: Бид ирчихлээ.

Лили: Гайхалтай.

Албус: Есөн бүхэл дөрөвний гурав дугаар тавцан.

Лили: Тэд хаана байна аа? Тэд тэнд байна уу? Магадгүй тэд ирээгүй юм болов уу?

Харри Рон, Хермиона болон тэдний охин Рөүзийг олж харлаа. Лили хар хурдаараа тэдэн рүү гүйж очив.

Авга ах Рон, авга ах Рон!!!

Роныг тэдэн рүү эргэхэд Лили түүнийг тэврэв. Рон Лилиг тэврэн дээш өргөлөө.

Рон: Миний хайртай Поттер мөн үү.

Лили: Надад тоглоом авчирсан уу?

Рон: Чи Уизлигийнхны Шидэт Дэлгүүрийн амьсгал боогдуулах хамарны талаар сонссон уу?

РөүЗ: Ээж! Аав нөгөө хачин юмаа дахиад л хийгээд эхэллээ.

Xермиона: Чи хачин юм гээд байдаг, харин аав чинь үүнийгээ гайхамшигтай гэж нэрлэдэг. Харин би энэ хоёрын голоор л гэнэ дээ.

Рон: Хүлээгээрэй. Би жоохон агаар амьсгалмаар байна. Энд ямар нэгэн... Өршөөгөөрэй, надад сармис үнэртээд байна уу даа... Тэр Лилигийн нүүр лүү амьсгаллаа. Лили хөхрөв.

Лили: Чи овьёосны будаа шиг үнэртэж байна.

Рон: Бинг. Банг. Бонг. Залуу хатагтай, юу ч үнэртэж чадахгүй болоход бэлэн үү...

Тэр Лилигийн хамрыг авчихав.

Лили: Миний хамар хаана байна аа?

Рон: Тада!

Түүний гарт юу ч байсангүй. Энэ үнэхээр хачин илбэ байлаа. Хүн бүр энэ хачирхалтай байдалд баясав.

Лили: Чи инээдтэй юм аа.

Албус: Бүгд л дахиад биднийг хараад байна.

Рон: Надаас болж байгаа юм. Учир нь би үнэхээр алдартай. Миний хамарны туршилт домог болсон.

Хермиона: Мэдээж хэрэг тийм.

Харри: Бүгдийг зөв хийж чадсан уу?

Рон: Мэдээж. Хермиона намайг Маглуудын жолооны шалгалтыг өгч чадсанд итгэхгүй байгаа юм, тийм биз дээ? Тэр намайг шалгагчид Конфундус шившлэг илгээсэн гэж бодоод байгаа.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now