1.4 Шилжих үзэгдэл

167 12 1
                                    

4.Шилжих үзэгдэл

Харин бид одоо хаа ч байдаггүй ертөнцөд очих цаг боллоо. Энэ хэсэг бол тэр чигээрээ ид шид. Нэгээс нөгөө рүү үсрэх мэт хурдан өөрчлөгдөнө. Энд тусдаа үзэгдэл байхгүй, харин тухайн үеийн байнгын үйлдлүүдийг харуулсан хэсэг хэсэг үзэгдлүүд гарна.

Эцэст нь, бид Хогвартсад ирсэн байх ба бүгд Албусыг тойрон шавсан байна.

Полли : Албус Поттер.

Карл Женкинс: Поттер. Бидэнтэй хамт сурах нь.

Фредерикс: Тэр түүн шиг үстэй юм байна. Түүний үс яг түүнийх шиг юм.

Рөүз: Бас тэр миний үеэл. /Бүгд түүн рүү харав/ Рөүз Уизли. Танилцахад таатай байна.

Хуваарилагч бүрх хүүхдүүдийг тэнхимүүдэд хуваарилахаар ирэв.

Тэр хаана хуваарилагдахаа тэсэн ядан хүлээж байгаа Рөүзэд дөнгөж хүрмэгц, маш хурдан шийдвэрээ гаргав.

Хуваарилагч малгай:

Би энэ ажлыг зуун зууны турш хийж байна

Толгойд нь хүрсэн хүүхэд бүрийн

Бодлыг нь би уншиж мэддэг

Би бол хамгийн алдартай нь.

Өндөр нам,

Тарган туранхай хамаагүй

Өнөөдөр намайг толгой дээрээ тавиад

Аль тэнхимд орохоо мэдэж аваарай.

Рөүз Уизли.

Малгайг Рөүзийн толгой дээр тавилаа.

Гриффиндор!!!!

Гриффиндорынхон Рөүзийг нэгдэх болсонд баярлан алга ташицгаав. Рөүз: Дамблдортоо баярлалаа.

Скорпиус Хуваарилагч малгайн хурц харцан дор Рөүзийн оронд очиж суув. Хуваарилагч малгай: Скорпиус Малфой.

Малгайг Скорпиусын толгой дээр тавилаа.

Слитерин!

Скорпиус үүнийг л хүлээж байсан бөгөөд, толгой дохиод инээмсэглэв. Слитеринийхэн түүнд зориулан алга ташина.

Полли : Энэ ч сэтгэл хөдөлгөж байна шүү.

Албус тайз руу хурдхан алхан ирэв.

Хуваарилагч малгай: Албус Поттер.

Малгайг Албусын толгой дээр тавихад  түүнд их л удах шиг санагдаж, бага зэрэг бухимдаж эхлэв.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now