2.14ХОГВАРТС, ШАТАН ДЭЭР
Скорпиус шатнаас гунигтайгаар бууж явлаа.
Делфи нөгөө талаас нь гүйн ирэв.
ДЕЛФИ: Тэгэхээр ер нь бол би энд байх ёсгүй. СКОРПИУС: Делфи?
ДЕЛФИ: Үнэндээ, ер нь бол би манай ажиллагаанд эрсдэл учруулж байна... юу вэ гэхээр... чиний мэдэж байгаачлан, би угаасаа эрсдэл хүлээдэг хүн биш. Би Хогвартсад хэзээ ч ирж байгаагүй. Энд үнэхээр сулхан хамгаалалттай юм, тийм ээ? Маш олон хөрөгнүүд, бас сүнснүүд! Тэр бараг толгойгүй, хачин царайтай сүнс надад чамайг хаанаас олж болохыг хэлж өгсөн, чи үүнд итгэж байна уу?
СКОРПИУС: Чи хэзээ ч Хогвартсад ирж байгаагүй гэсэн үү?
ДЕЛФИ: Би үнэндээ өвчтэй байсан юм багаасаа олон жилийн туршид. Бусад хүмүүс явж байсан ч би тэгээгүй.
СКОРПИУС: Чи өвчтэй байсан юм уу, уучлаарай би мэдсэнгүй.
ДЕЛФИ: Би энийг нээх зарлаад байдаггүй л дээ эмгэнэлтэй харагдахыг хэн хүсэхэв дээ, тийм ээ?
Скорпиус ямар нэг зүйл хэлэхээр завдтал, Делфи гэнэт сурагчдын ирж явахыг хараад хурдхан тонгойв. Скорпиус сурагчдыг өнгөртөл, юу ч болоогүй дүр үзүүллээ.
Тэд явчихсан уу?
СКОРПИУС: Делфи, энд байх нь чиний хувьд хэтэрхий аюултай байх аа
ДЕЛФИ: За яахав, хэн нэг нь ямар нэг зүйл хийх хэрэгтэй биз дээ.
СКОРПИУС: Делфи, юу ч болоогүй, Цаг хугацааны эрчлүүр ажиллаагүй, бид бүтэлгүйтсэн.
ДЕЛФИ: Би мэднэ ээ, Албус над руу шар шувуу илгээсэн. Түүхийн ном өөрчлөгдсөн, гэхдээ хангалттай биш Седрик нас барсан хэвээрээ л байна. Үнэндээ, эхний тэмцээн дээр бүтэлгүйтсэн нь түүнийг хоёрдахь дээрээ ялахад нь илүү түлхэц болж өгсөн.
СКОРПИУС: Бас Рон Гермиона хоёр гэрлээгүй байна, би яагаад гэдгийг нь ойлгож чадахгүй нь.
ДЕЛФИ: Тиймээс л Седрик хүлээх хэрэгтэй болсон. Энэ бүхэн нэлээн эргэлзээтэй болсон учраас чи Цаг хугацааны эрчлүүрийг хэсэг хадгалж байх ёстой болоод байна, Скорпиус. Гэвч, миний хэлэх гэсэн зүйл бол хэн нэгэн та хоёрын голоор ямар нэг зүйл хийгээд байна.
СКОРПИУС: Өө.
ДЕЛФИ: Та хоёр сайн найзууд. Түүний илгээсэн шар шувуу бүр нь чиний хоосон зайг мэдрүүлдэг, Албусыг энэ зовоож байгаа.
СКОРПИУС: Яг л тэр түшиж уйлах мөр олсон юм шиг сонсогдож байна шүү. Тэр нийт хэдэн шар шувуу явуулаад байна?
Делфи зөөлөн инээмсэглэв.
Уучлаарай, би ингэж хэлэх гээгүй юм би зүгээр л юу болоод байгааг ойлгохгүй байна. Би түүнтэй уулзах гэж, ярилцах гэж хичээж байхад, тэр зугатаад байна.
ДЕЛФИ: Чи мэднэ дээ, чиний насан дээр надад ямар ч найз байгаагүй. Би найзтай болохыг хүсдэг байсан. Найдваргүйгээр. Би бага байхдаа, бүр нэгийг санаанаасаа зохиож байсан, гэвч...
СКОРПИУС: Надад ч бас нэг төсөөллийн найз байсан шүү, Флүрри гэдэг байсан юм. Бид бүр Гобстоны дүрмийг зөв буруу гэж маргалддаг байлаа.ДЕЛФИ: Албуст чи хэрэгтэй байна, Скорпиус. Найзтай байна гэдэг гайхалтай шүү.
СКОРПИУС: Юу хийхэд нь би хэрэгтэй гэж?
ДЕЛФИ: Энэ л нөхөрлөл шүү дээ, үгүй гэж үү? Чи яагаад хэрэгтэй вэ гэдгийг мэдэхгүй. Ямартай ч хэрэгтэй байгаа гэдгийг л мэднэ. Түүнийг хайж ол, Скорпиус. Та хоёр та хоёр хамтдаа.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...