2. 10.ХОГВАРТС, ЗАХИРЛЫН ӨРӨӨ

45 5 0
                                    

10.ХОГВАРТС, ЗАХИРЛЫН ӨРӨӨ

Профессор МакГонагалл сэтгэлээр унасан байдалтай, Харри харин шийдэмгий, Жинни яахаа ч мэдэхгүй харагдана.

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Ийм зүйлд Тонуулчны газрын зургийг ашиглах нь зөв гэдэгт итгэлгүй байна.

ХАРРИ: Хэрвээ та тэднийг хамт байхыг харах л юм бол, аль болох хурдан тэднийг салгах хэрэгтэй.

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Харри, чи энийг зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байна уу? Би центауруудын цэцэн ухаанд эргэлздэггүй, гэхдээ Бэйн бол ууртай центаур... оддын зурхайг өөрийнхөө эрх ашгийн төлөө гуйвуулах нь түүний хувьд хийж чадахгүй зүйл биш.

ХАРРИ: Би Бэйнд итгэж байна. Албус Скорпиусаас хол байх ёстой. Түүний бас бусдын тусын тулд.

ЖИННИ: Би бодохдоо Харри юу гэх гэсэн бэ гэхээр...

ХАРРИ /төгсгөл болгож/: Профессор миний юу гэх гэснийг мэдэж байгаа.

Жинни Харри руу өөртэй нь ингэж ярьсанд гайхсан байдалтайгаар харав.

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Албусыг дэлхийн хамгийн гайхалтай шуламнууд болон шидтэнгүүд шалгаж үзсэн, хэн нь ч ямар нэгэн илбэ эсвэл хараал олоогүй.

ХАРРИ: Харин Дамблдор  Дамблдор хэлэхдээ

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Юу?

ХАРРИ: Түүний хөрөг. Бид ярилцсан юм. Тэр анхааруулга болгох нэг зүйл хэлсэн

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Дамблдор нас барсан, Харри. Тэгээд би чамд өмнө нь ч хэлж байсан, хөрөгнүүд жинхэнэ өөрийнхөө талд нь ч хүрэхээргүй байдаг.

ХАРРИ: Тэр намайг хайрандаа сохорчээ гэж хэлсэн.

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Захирлын хөрөг бол зөвхөн дурсамж. Тэр бол ердөө л миний гаргах ёстой шийдвэрүүдийг дэмждэг хэрэгсэл. Би энэ ажлыг анх хийж эхлэхэд, хүний зурагнаас болж алдаа гаргаж болохгүй гэсэн зөвлөгөөг авч байсан. Чамд ч бас үүнийг зөвлөх байна.

ХАРРИ: Гэхдээ түүний зөв байсан, би одоо л үүнийг ойлгож байна.

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ: Харри чи Албусыг алдсан, түүнийг хайсан, бас сорви чинь яагаад өвдөж байгаа юм бол гэсэн айдсаас болж хүнд дарамтанд орсон байна. Гэхдээ надад итгэ, чи алдаа гаргаж байна.

ХАРРИ: Албус надад дургүй байсан, цаашдаа ч дуртай болохгүй. Гэхдээ тэр аюулгүй байх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ гуйж байна, Минерва та өөрөө хүүхэдгүй болохоор

ЖИННИ: Харри!

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ /үнэхээр гомдсон байдалтай/: Би амьдралаа бүхэлд нь зааж сургахад зориулсан болохоор...

ХАРРИ: Энэ газрын зураг танд миний хүүг хаана байгааг үргэлж заах болно таныг үүнийг ашиглана гэж найдаж байна. Хэрвээ би таныг үүнийг ашиглахгүй байгааг мэдэх юм бол Яамны бүх хүчийг дайчлан аль болох хурдан ирэх болно ойлгомжтой юу?

ПРОФЕССОР МАКГОНАГАЛЛ /хорон үгэнд гайхширан/: Ойлгомжтой байна.

Жинни Харригийн гаргаж байгаа занд итгэж ядан түүн рүү харахад, тэр эргэж ч харалгүй явж одов.

Харри Поттер ба хараагдсан хүүхэд Where stories live. Discover now