9.ХАРРИ БОЛОН ЖИННИ ПОТТЕРЫН ГЭР, УНТЛАГЫН ӨРӨӨХарри гэнэт сэрээд гүн амьсгаа авав.
Тэр хэсэг хүлээж, өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Харин дараа нь толгойгоо хүчтэй өвдөхийг мэдрэв. Сорви нь өвдөж байв. Түүний ойролцоо Хар хүч мэдрэгдэж байлаа.
ЖИННИ: Харри...
ХАРРИ: Зүгээр дээ. Чи унт.
ЖИННИ: Лумос.
Түүний саваанаас гарсан гэрэл өрөөг гэрэлтүүлэв. Харри Жинни рүү харлаа.
Хар дарсан зүүд үү?
ХАРРИ: Тийм ээ.
ЖИННИ: Юу зүүдлээ вэ?
ХАРРИ: Эхэндээ Дaрслийнхныг зүүдлэж байсан боловч сүүлдээ өөр зүйл болчихлоо.
Хэсэг азнав. Жинни түүн рүү харж, түүнийг юу зүүдлэсэн болохыг ойлгох гэж хичээв.
ЖИННИ: Нойрсуулагч шингэн хэрэглэхийг хүсч байна уу?
ХАРРИ: Үгүй дээ, би зүгээр. Чи унт даа.
ЖИННИ: Зүгээр юм шиг санагдахгүй л байна даа.
Харри юм хэлсэнгүй.
(Түгшсэн харагдаж байлаа)Амос Диггоритой ярилцах амаргүй байсан уу.
ХАРРИ: Надад уурлах нь хамаагүй, үнэндээ түүний зөв байсан нь илүү хэцүү байлаа. Амос надаас болж хүүгээ алдсан...
ЖИННИ: Өөртөө шударга хандахгүй байгаа юм шиг санагдаж байна...
ХАРРИ: би юу ч хэлж чадахгүй, хэн нэгэнд хэлж чадах үг надад байхгүй энэ нь мэдээж буруу зүйл ч гэсэн...
Жинни түүнд туслахын тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэж байлаа.
ЖИННИ: Тэгээд чамайг юу тавгүйтүүлээ вэ? Хогвартс руу явахын өмнөх орой, хэрвээ чи явахыг хүсэхгүй байвал энэ хэзээ ч сайхан орой байдаггүй. Алд хөнжил өгнө гэдэг үнэхээр сайхан оролдлого байсан.
ХАРРИ: Тэгээд үнэхээр муугаар дууссан. Би зарим нэг юм хэлчихсэн...
ЖИННИ: Би сонссон.ХАРРИ: Тэгээд чи надтай ярилцсаар байгаа юм уу?
ЖИННИ: Учир нь би чамайг уучлаарай гэж хэлэхэд тохиромжтой цаг гэж бодож байна. Чи тэгж хэлэхийг хүсээгүй. Чиний хэлэх гэсэн санаа... өөр зүйл байсан. Чи түүнтэй шударга байсан, Харри. Энэ л түүнд хэрэгтэй зүйл.
ХАРРИ: Би зүгээр л түүнийг Жэймс эсвэл Лилитэй адилхан байсан болоосой гэж хүссэн юм.
ЖИННИ: Тийм ээ, ийм шударга байх хэрэггүй байх.ХАРРИ: Үгүй ээ, би түүний ямар нэг зүйлийг өөрчилж чадахгүй... гэхдээ би тэднийг ойлгож байна, харин...
ЖИННИ: Албус өөр байгаа нь сайн зүйл биш. Тэгээд тэр чиний Харри Поттерийн нэрэнд дарагдаад байгаа. Тэр жинхэнэ чамайг хэн бэ гэдгийг л харахыг хүсч байгаа.
ХАРРИ: "Үнэн бол үзэсгэлэнтэй бас аймшигтай зүйл, тиймээс урьдчилж сэрэмжлүүлэх хэрэгтэй"
Жинни түүн рүү гайхсан байдалтай харав.
Дамблдор.
ЖИННИ: Хүүхдэд хэлэхэд хачин үгс байна.
ХАРРИ: Тэр хүүхдийг ертөнцийг аврахын тулд үхэх хэрэгтэй гэдэгт итгэж байгаа тохиолдолд тийм биш ээ.
Харри дахиад л амьсгаа нь давхцаж ирсэн бөгөөд түүний хийж чадах бүх зүйл духандаа хүрэхгүй байх л байлаа.
ЖИННИ: Харри, юу болсон бэ?
ХАРРИ: Зүгээр ээ, би зүгээр. Би чамайг сонссон. Би хичээж байна...
ЖИННИ: Чиний сорви өвдөө юу?ХАРРИ: Үгүй дээ, үгүй. Би зүгээр. Одоо жоохон унтаад авья, Нокс.
ЖИННИ: Чиний сорви хамгийн сүүлд хэзээ өвдсөн бэ?Харри Жинни рүү харахад, түүний царай бүгдийг хэлээд өгч байлаа.
ХАРРИ: Хорин хоёр жилийн өмнө.
YOU ARE READING
Харри Поттер ба хараагдсан хүүхэд
Mystery / ThrillerЭнэ бол Харри Поттер цувралын сүүлийн анги бөлгөө.Бид өмнөх цувралуудаар Зөвхөн Харри Поттер болон Волдемортийн тухай уншсан.Харин энэ цувралаар Харригийн хүү Албусын тухай өгүүлнэ. (ЭНЭХҮҮ БОТИЙГ 𝐻𝒶𝓇𝓇𝓎 𝒫𝑜𝓉𝓉𝑒𝓇 𝒶𝓃𝒹 𝒮𝑒𝒸𝓇𝑒𝓉𝓈 хуудас...