Ахлах сургуулийн бололтой өндөр цэх нуруу, нүүрний зөв төрхтэй, цэвэрхэн хувцасласан жаал хүү өрөөнөөсөө цүнхээ үүрэн гарч ирэн гурван давхар эдлэнгээ хэд хэд тойрсоны эцэст хэрэг болох зүйлсээ цуглуулж дууссан бололтой үүдний өрөөндөө ирсэн ч сэтгэл нь амраагүй бололтой дахин, дахин эд зүйлсээ шалгана.
"Сүбин, юу хайгаа вэ?"
Залуухан хэдий ч хэдийн намба суусан, эрхэмсэг харагдах эмэгтэй түүнээс асуулт эрвэл дээгүүр харж зогссон Сүбин инээд алдан, "Зүгээр дээ, эгчээ. Би хичээлдээ явахгүй бол хоцрох нь байна." хэмээн хажуугаар нь зөрөх гэвэл урт хар үстэй эмэгтэй түүнийг хөнгөхөн зогсоож дөнгөв.
"Сүбин, чи арай хамгаалагчгүй гарах гэсэн юм биш биз дээ?"
Жаал хүү санаа алдан үргэлж түүнийг хорьж, цагдаж хараанаасаа салгавал л түүнд ямар нэг зүйл болчих аятай байдаг гэр бүлээсээ бүрэн залхаад байлаа.
"Зүгээр ээ, би чадна."
"Хүсвэл би аавыг дуудах хэрэгтэй юу? Чиний үнэр одоо ч хүчтэй байна! Сүбин, чи ганцаараа явбал аюултай."
"За яахав, И туслах надтай хамт явна. Санаа чинь амарсан байх. Явлаа!"
Сүбин хүнд хүнд алхалсаар харуулд зогсох дөч орчим насны эртэй юу ч юм ярилцаад хамтдаа цаашлах нь тэр. Гомдохоороо дэндүү хөөрхөн болчихдог дүүгээ эгч нь өхөөрдөөд барсангүй. Тэр хэрээрээ санаа нь зовно. Чүэ овогтын бага хүү хэтэрхий төгс төрсөн учир түүнд шунах хүн цөөнгүй ажээ.
Чүэ гэр бүлийн талаар цухас дурдвал Улсын худалдаа холбооны тэргүүн, Ерөнхий сайдын албан тушаалд суусан Альфа Ноён Чүэ.
Дэлхийн томоохон загварын шоунд ялалт байгуулж, улсын хэд хэдэн том урлагын музейг өөрийн нэр дээр эзэмшдэг гайхалтай эмэгтэй бол Омега Хатагтай Чүэ.
Тэд гэр бүл болсноос хойш ховор төрлийн гурван сайхан хүүхэдтэй болсон юм. Хоёр альфа охид, нэг омега хүү. Ноён Чүэн удамд хэзээ ч Омега байгаагүй. Тэр үргэлж Альфа дунд хүрээлэгдэж ирсэн байлаа. Харин амьдралд нь үзэсгэлэнт эхнэр нь орж ирснээс хойш өөртэйгээ адил маш хөөрхөн, эрдэнэ шиг сайхан Омега хүүг бэлэглэсэн юм. Ялангуяа эрэгтэй Омега бол тэдний хувьд тэнгэрээс од шүүрээд авчихсантай л адил зүйл. Тиймээ, Чүэ Сүбин бол гэр бүлийнхээ хувьд нандин нэгэн. Сүхён, Сүён эгч нар нь түүнийг ямар их энхрийлдэг гээч. Үүнээс гадна цэвэр удмын Альфа охид ч гэсэн Чүэ ноён, хадагтайн хувьд жинхэнэ бахархал билээ.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...