9.

1.2K 173 17
                                    

Хүн бүхний тоглож наадаж болох, хүссэнээрээ зугаацаж өнгөрөөх тэр л нэг зуны улирал. Хүүхдийн инээд цалгиж, томчуудын хэсэгхэн яриа хааяаагүй нэг сонсогдож, нар илчээ харамгүй хайрладаг үе. Ийм зүйлд дургүй зарим нэгэнд тайвшрал өгөх гэж хэсэгхэн шиврээ бороо цутгана. Энэ бүхэн хэдий сайхан ч Ёнжүны хувьд зуныг гэх бүх зүйл тийм ч онцгой сайхан биш байлаа. Нарны халуун илч хөлсийг нь цутгаж уурыг нь хүргэнэ, шиврээ бороо биеийг нь норгож дааруулна. Хүмүүсийн яриа, хүүхдүүдийн шуугиан ч тэр ерөөсөө л үзэн ядмаар. Шалтгаан гэж үгүй.

Харин одоо түүнд энэ бүхэн хамаагүй болжээ. Зуны улирал бол ирээдүйн түүнд хэзээ ч мартаж чадахааргүй дурсамжуудын нэг хэсэг болсон байна. Учир нь тэр Чүэ Сүбинтэй зун л учирч, зун л дурласан шүү дээ. Хожим нэг дулаахан өдөр хамтдаа зэрэгцэж суугаад 'Зун учирч байлаа' гээд өөрсдийнхөө түүхээ яриад суух боломж олдох ч юм билүү..

Болоогүй мөрөөдөлдөө өөрөө өөрийгөө инээмсэглүүлэн суух Альфа эр энэ удаад сууж буй сандалнаасаа босон багшийн заах хичээлд бүрэн анхаарлаа хандуулсан Сүбиныг  ширтэж эхлэв. Тэрнийг ажин хажууд нь сууж байсан Тэхён галзуу хүн харчихсан аятай л толгой сэгсрэнэ.

Тархинд нь тоглогдох Сүбинтэй холбоотой мянган сайхан мөрөөдөл.

"Галзуу амьтан!"

Тэхён амандаа зөөлөн бувтначихаад уйдаагаа гаргах шалтгаар эвлүүлж байсан тоглоомондоо буцан анхаарлаа хандуулвал хэсэгхэн өөр зүйлд сатаархад нь эвдэрчихсэн байх тоглоомонд дургүй нь хүрэн хогийн сав луу чулуудав.

"Сайн гээд байсан хог л байж!"

Түүнийг ингэж суух зуур хэдийн Ёнжүны бодолд эзэн суусан бяцхан залуу хичээлийнхээ дундуур түүн рүү тэр нэг хайрлам нүдээрээ харан гараараа даллав. Харчхаад тоохгүй өнгөрөх нь түүнд бүдүүлэг хэрэг байлаа.

"Сохрох нь байна, Ёнжүн! Яаж нүд цавчихгүй харж чаддаг байна аа?"

"Чи Бомгюг яг ингэж хардаггүй гэж үү?"

"Хослохоосоо өмнө бол ингэж ёс зүйгүй удаан ширтэж үзээгүй л юм байна даг."

"Тэгэхээр чи тийм л ариухан хүн байх нь ээ."

Халаасандаа гараа хийсэн царайлаг залуу хажууханд нь суух найз руугаа шоолох мэт хараад буцан анхаарлаа урагшаа төвлөрүүллээ. Тэгээд хэлний үзүүрт нь тулж ирсэн хэдхэн сайхан үгээ ам давуулав.

"Гэхдээ юу гээч Тэхён? Ингэж зүйрлэх үнэхээр зохисгүй ч гэлээ Чүэ Сүбин бол яалтчгүй зуунаа андуурсан гүнж мөн."

' Your World ' [Completed]Where stories live. Discover now