7.

1.4K 178 15
                                    

☆☆☆

-𝓒𝓱𝓸𝓲 𝓢𝓸𝓸𝓫𝓲𝓷

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-𝓒𝓱𝓸𝓲 𝓢𝓸𝓸𝓫𝓲𝓷

☆☆☆

Ганц хүн ашигладаг гэхэд хэт томдсон өрөөнд бяцхан хүү зурагтынхаа сувгийг солин уйдсан байрын суух аж. Хэдий тэр өнөөдөр хичээлтэй авч орж болох цагаасаа хэтэрхий эрт нойр нь сэргэжээ. Хоёр альфа нар ч мөн ирээгүй байгаагаас харж үзвэл цаг хэтэрхий эрт.

Дараах өрөөнд хүүгийн тансаг фермон тэр чигтээ тархсан байх бөгөөд энд Чүэ сайд болон тэдний гэр бүл, үйлчлэгч нараас өөр орж ирж үзсэн хүн байдаггүй. Аргагүй дээ, тэр гэр лүүгээ ч хамаагүй хүн оруулдаггүй хатуу аавтай.

"Уйдаад байна аа. . ."

Жаал хүү сууж байсан өргөн орон дээрээ эвхрэн унаж юу хийхийг хүсэж байгаа талаараа эргэцүүлнэ. Түүний хэдэн сарын өмнө гаргасан төлөвлөгөөгөө одоо нэг дэлгээд үзвэл огт ч сонирхолтой юм байхгүйд бухимдаж байв. Ямар ч илүү хөдөлгөөн хийлгүй, юу ч бодолгүй хэсэг суусан Сүбин орноосоо босон сургуулийн дүрэмт хувцсаа өмсөхөөр шүүгээгээ зүглэв. Үргэлжид нэгэн хэвийн байдаг амьдарлаас хүү уйдаж гүйцнэ. Хааяа тэр өөрийн ажигч байдлаа ашиглан ангийн хүүхэд бүрийг судалж үзвэл зарим нь хүнтэй үерхэж, зарим нэгэн нь олон найз нөхдийн хамт хөгжилдөж, байж болох хэмжээгээрээ зугаацдаг. Харин тэр? Гэртээ зурагт үзэж, сургуульдаа хичээлээ хийнэ. Ямар ч сонирхолтой зүйл үүнд үгүй.

_

Очих ёстой газраа очих хүртэл хол зай байдаг учир өглөө нар мандахаас ч өмнө босох шаардлагатай байдаг хоёр залуу сүндэрлэсэн том харшын үүдэн дээр хашаа налан зүүрмэглэн зогсоцгоох аж. Хуваарьт өдрөө хааяа нэг хичээлдээ очиж, бусад үед юу ч хийлгүй гэртээ өдрийг өнгөрөөдөг байсан залуус гэнэт л эрт босож, өдөржин Чүэ Сүбиныг дагаж явах шаардлагатай болсон нь жоохон хэцүү.

Тэднийг хүлээлгэж байсан жаал хүү харин ч сэргэг гаргаж ирэх нь залуу Альфа нарын атаархлыг төрүүлж орхив. Хэрвээ тэд түүн шиг нойрмог бус байсан бол ажилдаа илүү дуртай байх байлаа.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now