33.

858 152 34
                                    

________________________________

"Уулзая гэж дуут зурвас явуулахад чинь уйлчихсан юм шиг сонсогдохоор нь ямар их айв аа?"

Зовлонгоо уудлах хүн түүнээс өөр байхгүй юм шиг санагдаж, Бомгюг энэ хүртэл дуудан авчраад нар жаргахтай зэрэгцэн тэд харштай ойр тоглоомын сааданд суув.

Тэр үхчихсэн юм шиг л гурван хоногийг үдсэн. Хоол ч олигтой идэхгүй хэвтэж, хичээлдээ явах үедээ л өрөөнөөсөө гарч хааяа нэг гэрийнхэнтэйгээ үг солино. Ёнжүн байхгүй бол түүний амьдрал ийм л учир утгагүй гэдгийг жаал хүү бага багаар мэдэрч байсан юм. Гэхдээ Чүэ Ёнжүны гаргасан үйлдэл хэрээс хэтэрсэн зүйл байсан шүү дээ, уучлалт гуйх хүртэл нь гүрийх бардам зан Сүбинд байх нь зөв зүйл байлаа.

Даанч Ёнжүн гурван хоногийн хугацаанд түүн рүү ямар ч зурвас илгээж, дуудлага хийгээгүй, өвлийн хүйтэн салхинд тагт манан суухад хүний урманд ганц ч ирээгүй нь Сүбиныг улам л айлгаж, өвтгөнө.

"Тэхён ах Ёнжүн ахтай уулзаж байгаа юу?"

"Тэр хоёр лав хэзээ ч салахгүй. Тэхён ажлаа тарчихаад хамгийн түрүүнд гэртээ биш Ёнжүны гэр лүү очдог гээд бод доо."

Угаас асуудалтай байгааг нь төвөггүй мэдэж буй омега хүүгийн хувьд тэрээр зовж ядаж байгаа Сүбиныг ядаргаатай олон асуултаар хүрээлсэнгүй, өөрөө бүхнээ уудлах байх хэмээн найдаж хүлээнэ.

"Тэхён ах танд Ёнжүн ахын талаар ямар нэг зүйл яриагүй юу?"

Бомгю ямар нэг зүйл санах гэж хичээн хэлхэж байсан иштэй чихрээ амнаасаа аван Ёнжүны талаар ярьж байсан Тэхёны үгс аманд нь их л ойрхон ирсэн байв.

"Аан, тийм! Өвөө нь буцаад Франц явах гэж байгаа гэсэн шүү. Ёнжүн цуг явж магадгүй юм билээ."

Сүбин гайхан "Юу?"

"Сайн мэдэхгүй байгаа ч өвөө нь бүх хөрөнгөө Ёнжүнд өвлүүлж байгаа гэсэн. Франц дахь төв салбарын захирлаар тэр сонгогдож ч магадгүй."

Ямар ч хэл сураггүй тэр өөрийг нь орхиод явах гэж байжээ. Найз залуу.. үгүй ээ! Хуучин хайртынхаа талаар сонсох бүрд шингэрсэн гомдол нь улам л нэмэгдэх юм.

".. Нээрээ ахтай минь сүй тавимаар байна гэж өөрөө хүссэн гэсэн. Насаараа ганц бие явах нь гэж өмнөөс нь санаа зовж байлаа."

"Та намайг Ёнжүн ах дээр оч гэж ятгахгүй хэрэг үү?"

"Үнэндээ Сүбина, Би бусдыг ингэ тэг гэх хэмжээний эрх дархтай хүн биш шүү дээ. Хэн ямар шийдвэр гаргана түүнийг л дэмжинэ. Хамгийн гол нь өөрийн гаргасан шийдвэрт харамсаж л болдоггүй юм шүү!"

' Your World ' [Completed]Where stories live. Discover now